ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ
2018-04-05 00:00:00
1198
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас Есөнбулаг сумын Харзат, Жаргалант багийн гэр хорооллын айл өрхийн иргэдэд хулгайлах, цахим луйврын шинжтэй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийлээ.

Мөн Зөрчлийн тухай хуулийг сурталчилах, тээврийн хэрэгсэл, галт зэвсгийн бүртгэл хийх зорилгоор "Бүртгэл хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагаас 18.00 цагийн хооронд зохион байгуулсан.
100 жил