АХМАДУУД СОФТ ВОЛЕЙБОЛООР ӨРСӨЛДЛӨӨ
2018-04-02 00:00:00
1565
Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны дэргэд Цагдаагийн байгууллагын мастеруудын биеийн тамир спортын салбар хороо байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна.
Тус хорооноос санаачилан Монголын цагдаагийн ахмадын холбооны нэрэмжит софт волейболын тэмцээнийг өнгөрөгч сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 16 багийн 70 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөн юм. Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна.
Ингэхдээ насны ангилалтай болгож цар хүрээг өргөжүүлнэ гэж салбар хорооны тэргүүн, спортын мастер, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Э.Лхагвасүрэн ярилаа.