en

ЦАГДААГИЙН ДЭД АХЛАГЧ Н.ЗОЛБОО: ЗААВАЛ УЛСЫН ТОМ ЦОЛ ХҮРТЭХ ЮМ САН ГЭЖ ШУНАДАГГҮЙ ЭЭ

2018-03-20 00:00:00
1870

Монголчууд бөхийн спортод авьяастай, дэлхийд алдартай ч хүнд жинд төдийлөн өндөр амжилт гаргадаггүй. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2008, 2012 оны олимпоос -100 кг-д алт, мөнгө, өнгөрсөн жил ДАШТ-ээс +100 кг-д хүрэл медаль хүртсэнийг эс тооцвол шүү дээ. Сүүлийн жилүүдэд их спортоор хичээллэх үндэсний бөхийн тамирчин цөөрсөн нь хүнд жингийнхний амжилтад багагүй нөлөөлөөд байх шиг.

Дээхнэ үед “Хоёр Мөнх”, Б.Бат-Эрдэнэ аваргаас авахуулаад том цолтнууд үндэсний бөх, чөлөөт, жүдог хослуулан барилддаг байсан тул хүнд жингийнхний дунд өрсөлдөөн ихтэй, бэлтгэл хангагч олонтой, тэр хэрээр амжилт гаргах нь ч илүү байсан. Чөлөөт болон үндэсний бөхийг хослуулан барилдаж, хоёулангаар нь өндөр амжилт гаргаж яваа хуруу дарам хүчтэний нэг нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” дэвжээ, ”Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” компанийн бөх,аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо юм.

Баянхонгорын наадамд гурван удаа түрүүлсэн амжилтаараа аймаг, сумын цолтнуудыг эрэмбээрээ тэргүүлдэг тэрбээр чөлөөт бөхийн Азийн АШТ-ий таван (нэг мөнгө, дөрвөн хүрэл) медальтай. Он гарснаас хойш дөрвөн тэмцээнд зодоглосноос УАШТ-д түрүүлж, Азийн АШТ, И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”, Буриадын олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй түүнтэй ярилцлаа.

УАШТ-ий гурван түрүүтэй Н.Золбоо өнгөрсөн жил ДАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөхөд дийлдэн, V байрт шалгарсан юм.

-Азийн АШТ-ий хүрэл медаль танд ээлтэй ч аваргын босго нэлээд өндөр бололтой. Шагналын тавцанд зогсож байхад түрүүлж чадсангүй гэх харуусал, дөрөв дэх хүрэл медалиа хүртлээ гэх бахдалын аль нь танд илүү төрөв?

-Энэ жилээс дэлхийн чансааг тэргүүлж буй бөхчүүд ДАШТ-д хэсэг толгойлох эрхтэй болсон. Тиймээс чансаа өндөртэй гэлтгүй тэмцээн бүхэнд амжилт гаргаж, оноогоо ахиулах нь чухал. Азийн дэвжээнд жил бүр түрүүлэхийн төлөө барилддаг. Энэ удаа зорилгодоо хараахан хүрч чадсангүй, тав дахь медалиа авлаа.

Өмнөх жилүүдэд Ираны бөхөд дийлдэн, дагаж барилдаад медаль хүртсэн. Энэ удаа хагас шигшээд гүрж гаралтай, Катарын бөх Г.Саканделизед 2:1-ээр дийлдэв. Уг нь энэ жил УАШТ-д түрүүлж, “Алтан гран при”-гээс хүрэл медаль хүртэн өөртөө итгэлтэй, бэлтгэл сайтай байсан ч тактикийн алдаа гаргачихлаа. Бид хоёр анх удаа барилдсан нь энэ. Мэдээж харамсалгүй яах вэ. Гэхдээ тэр тухай бус дараа дараагийн барилдаандаа анхаарч, хүрэл медаль хүртэхийн төлөө зорьсон.

Өмнө нь хүрэл медалийн төлөө барилдахад “Дийлдвэл гэртээ ганзага хоосон харих нь дээ” гэж нэлээд сандардаг байсан. Гадаадын олон тэмцээнд барилдан, туршлага хуримтлуулахын хэрээр харьцангүй тайван барилддаг болчихдог юм байна.

-Хүрэл медалийн төлөө БНСУ-ын бөх Нам Кун Жинийг цэвэр ялсан. Өмнө нь түүнийг гурав дийлсэн болохоор энэ удаа өөртөө итгэлтэй байсан болов уу?

-Тэгсэн шүү. Би түүнийг өмнө нь Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөө хоёр, ДАШТ-ий дагах барилдаанд нэг удаа ялсан.

-Он гарснаас хойш оролцсон бүх тэмцээнээс медаль хүртсэн тань сонирхол татаж байна. Бас амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлэх болсон. Өмнө нь ингэж жингийнхээ бөхчүүдийг өнгөлж байв уу?

-Анх удаа тэргүүлж байгаа нь энэ. Өмнө нь хамгийн урдуур жагслаа л гэхэд 14 хавьцаа эрэмбэлэгддэг байсан. Намайг үргэлж дэмждэг Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээ, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, Үндэсний шигшээ багийн хамт олон, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Бөхийн спортоор барилдаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцана уу. Дасгалжуулагч Ж.Дандарын шавь бил үү?

-Тийм ээ. Одоо ч багшийнхаа удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг. Би багаасаа бөхийн спортод хорхойссон, тамирчин болохыг мөрөөдсөн. Улаанбаатарын унаган хүүхэд ч удмынхныгаа залгамжлан нутгаараа овоглож барилддаг. Тамирчны замналаа чөлөөт бөхөөр эхэлсэн. Нэлээд сүүлд үндэсний бөхөөр бэлтгэл хийх болсон.

Чөлөөт бөхийн тэмцээн, бэлтгэлгүй үед үндэсний бөхөөр барилддаг. Жилд дунджаар 20 гаруй барилдаанд хүч сорьдог. Би аймгийнхаа наадамд 2013 онд үзүүрлэн, заан цол хүртсэн. Дараа онд нь түрүүлсэн амжилтаа сүүлийн хоёр жил батлаад байна. Тэдгээрээс хамгийн дурсамжтай нь аймгийн арслан цол хүртсэн 2014 оны наадам. Хүчний бэлтгэлээ улсын заан О.Одгэрэлийн удирдлагад хийн, үндэсний бөхөө нутгийнхаа харцага Батболд багшаар заалгадаг.

-Улсын наадамд хэдэн удаа зодоглосон билээ?

-Дөрвөн удаа барилдсан. Хоёр удаа нэг, хоёр удаа гурав давсан. Өнгөрсөн жил дөрвийн даваанд Ө.Бат-Орших гарьдад өвдөг шороодлоо.

-Сүүлийн үед цолны найраа газар авч, үндэсний бөхийн нэр хүндийг сэвтүүлээд байх шиг. Наадмын дараа “Хүчээрээ цол хүртэв үү, найрав уу” гэх эргэлзээ бөхийн хорхойтнуудад үлддэг. Найраагүй наадах хамгийн зөв арга юу вэ?

-Энэ талаар би ингэх, тэгэх хэрэгтэй гээд ярихаар хүмүүс хэрхэн хүлээж авах бол. Улсын том цолтой бөх, ахмад засуул, зүтгэлтнүүдээс л асуувал надаас илүү оновчтой санаа хэлэх байх. Ер нь сүүлийн жилүүдэд цолны найраа багасаж байгаа гэж би боддог.

-Улсын том цолтнуудтай аймгийн бөх зорьсондоо хүрэх арай амар болов уу. Учир нь нутгийнхаа ахмад бөх, том цолтнуудын дэмжлэгээр улсын цолтон болох боломжтой байдаг бололтой.

-Ер нь улсын цолыг танил тал, мөнгөөр бус хүчээрээ авбал л сайхан. Мөнгөөр эсвэл, нутгийнхаа бөхөөр даваа ахих, улсын цол хүртэх юм сан гэх бодол надад төрдөггүй. Барилдаан эхлэхээс авахуулаад дуустал шүүгчийн мэдрэмжээр, дүрмийн дагуу барилддаг чөлөөт бөхийн спорт намайг ингэж хүмүүжүүлсэн байх.

-Танд хэн нэгэн цолны найрааны санал тавьж байв уу?

-Тийм бодолтой бөхтэй таарч байгаагүй ээ.

-Хүрчих юм сан гээд сэтгэлийг тань татдаг улсын цол бий юү?

-Байхгүй ээ. Бүх л цол сайхан. Заавал том цол хүртэх юм сан гэж шунадаггүй ээ. Ямар ч байсан яах вэ. Би тэр оргилд шударга, шургуу хөдөлмөрийнхөө үр шимээр л гарахыг хүсдэг.

-Дээхнэ гэлтгүй зургаан залуу зааны үеийн бөхчүүд хүртэл үндэсний бөх, их спортыг хослуулан барилддаг байсан. Гэтэл сүүлийн үеийн залууст үндэсний бөхөөр дагнан барилдах сонирхол арай илүү байгаа нь анзаарагддаг. Энэ нь үндэсний бөхөөс өөр спортын тамирчдын амжилт үнэлэмж бага байгаатай холбоотой юм болов уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголд хамгийн нэр хүндтэй, дэмжлэг сайтай спорт бол яахын аргагүй үндэсний бөх. Улсын начин боллоо гэхэд олны танил болж, амьдралаа аваад явах хэмжээнд шагнал хүртэх боломжтой. Тэгэхэд бусад спортынхон олимп, ДАШТ-ээс медаль хүртэж байж л ар амьдрал яана аа гэх зүйлгүй болно. Тэгэхийн тулд хамгийн багадаа 10 гаруй жил барилдах шаардлагатай.

Нөгөө талаар чөлөөт, жүдо бөхийн бэлтгэл өндөр ачаалалтай, өрсөлдөөн ихтэй. Спортын сууриа үндэсний бөхөөр тавьсныхаа дараа чөлөөтөөр барилдах амаргүй гэдэг юм билээ. Тийм болохоор тамирчны гараагаа жүдо юм уу чөлөөтөөр эхлээд дараа нь үндэсний бөхөөр барилдах нь зүйтэй болов уу. Тэгэх нь олон талын ач тустай.

-Сүүлийн үед үндэсний бөхийн тамирчид барьц сонгооноос шалтгаалж жин их нэмж, уран мэхийг уралдуулан хийдэг бөх хуруу дарам болж. Олонх нь сэрвүү барьцнаас тэгс, ингэсхийн аргалж байгаад барьц сонгооноос барилдах сонирхолтой болсон гэх юм. Энэ нь их спортоор давхар барилдахгүй байгаатай холбоотой юу?

-Энэ бүхэн үндэсний бөхийн дүрэмтэй л холбоотой болов уу. Дээхнэ үеийн бөхчүүд жин багатай байсан болохоор хөнгөн шингэн, олон талын барилдаантай байсан. Сүүлийн үеийн бөхчүүд жин их нэмснээс болоод тийм тамирчин эрс цөөрсөн. Их спортоор барилддаг бөхчүүд үндэсний бөхийнхөнд бярдуулдаг.

Мэдээж үүнийг нөхөх гол арга нь хөдөлгөөн, ажиллах чадвар. Гэтэл бөхчүүд баглаж барьчихаад хөдөлгөдөггүй. Тэгс, ингэсхийж байгаад барьц сонгоод юм уу, хав дөрвөлжин барьцнаас жингээрээ илүүрхэн давах сонирхолтой болсон нь үнэн л дээ.

-Монголын чөлөөтийнхнөөс +125 кг-д ДАШТ-ээс медаль хүртсэн бөх байхгүй. Та өнгөрсөн жил дэлхийн дэвжээнд өрсөлдөхдөө АНУ-ын бөх Н.Гвяздовскийд дийлдэн, V байрт шалгарсан. Хүрэл медалийн төлөөх барилдааны өмнө Америкийн бөхийг бэртлийн улмаас өрсөлдөх боломжгүй болж гээд цахим ертөнцөөр нэлээд шуугисан. Тэгсэн нь таны сэтгэл зүйд нөлөөлсөн үү?

-Үгүй ээ. Тийм зүйл болсныг ч мэдээгүй. Тэмцээн дууссаны дараа л мэдсэн. Цаашдаа түүнтэй олон таарах байх. Даагаа нэхнэ ээ. Би олимп, ДАШТ-ээс медаль хүртэхийг мөрөөддөг. Гол зорилго маань Токиогийн олимпын эрх авах, медаль хүртэх. Олимпын эрх өвөртөлбөл “Токио-2020”-д 30 насандаа зодоглоно. Олимпод түрүүлэх боломж байгаа нь мэдээж, бүх зүйл надаас л шалтгаална.

-Хэдэн нас хүртлээ чөлөөт, үндэсний бөхөөр хослуулан барилдах бодолтой байгаа вэ?

-Ер нь 2024 он хүртэл хослуулан барилдах бодолтой. Тухайн үед юу болох нь уу, харзнаж байгаад шийднэ.

-Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг уу. Хань нь “Бэлтгэл, тэмцээн гээд гэртээ байхаасаа байхгүй нь их юм” гээд гомдоллодог уу?

-Би эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Гал голомтоо бадраасны дараа үл ойлголцол нэлээд гардаг байсан. Одоо харин тэгэхээ больсон, тэмцээн, бэлтгэл гээд бүхий зүйл дээр эрвийх, дэрвийхээрээ дэмждэг. Чөлөөт цаг гарсан үед гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, агаарт гарахыг чухалчилдаг. Би чөлөөт бөхөөр барилдахын хажуугаар “Хүч” спорт хороонд ажилладаг. Хамт олон маань намайг маш сайн ойлгодог, дэмждэг. Нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс бий. Бэлтгэл, тэмцээн, ажил гээд гэр бүлдээ гаргах зав тун хомс. Өглөө гараад л орой харина. Ачаалалтай бэлтгэлтэй, тэмцээн дөхчихсөн үед бүр ч хэцүү.

Заримдаа энгийн хүн шиг амьдарч, гэр бүлийнхэндээ хангалттай цаг гаргах юм сан гэж бодох л юм. Би Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өглөө ОХУ-д тэмцээнд оролцохоор явсан. Одоо хүртэл эхнэрээ баярлуулж амжаагүй л байгаа.

-Бөхчүүдийг хээгүй, гүндүүгүй гэдэг. Та ер нь хэр уян бэ?

-2013 онд гадаадад тэмцээнд оролцож байх хойгуур том охин минь мэндэлсэн юм. Ясар Догугийн нэрэмжит тэмцээнд хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдан, сэтгэл нэлээд дундуур, амралтын өрөөндоо очоод цахим хуудсаа шалгатал аав болсон тухай захидал ирсэн байсан. Ёстой шоконд ордог юм билээ.

Тэгээд Данколовын нэрэмжит тэмцээнд заавал ялж, эхнэртээ бэлэг барина гээд зүтгэсэн. Санасандаа хүрч, мөнгөн медаль хүртээд эх орондоо ирэн охиноо харахад өөрийнхөө жижгэрүүлсэн хувилбарыг харж байгаа юм шиг санагдсан.

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН, СЭТГҮҮЛЧ Б.БУЯНДАЛАЙ

ШИНЭ МЭДЭЭ
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
135
2026/05/11
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
0
45
2026/05/12
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
253
253
2026/05/06
Тайлбар
Тайлбар
253
253
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
253
253
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
253
253
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт

ЦБ-ын 2025-04 сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/05/04
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
Харилцааны хамгийн том доголдол бол дээрэлхэл
253
253
2026/05/06
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
Бусдын биед хэн ч халдах ёсгүй
253
253
2026/05/06
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав
253
253
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/06
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
“Ирээдүйн хууль сахиулагч” арга хэмжээ боллоо
253
253
2026/05/06
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
“Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг шилдгүүд тодорлоо
253
253
2026/05/12
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/05/01
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халлаа
253
253
2026/05/01
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
“Хуульчийн про боно-2026” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
253
253
2026/05/12
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
“Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө
253
253
2026/05/01
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
Мэргэжил олгох сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо
253
253
2026/05/01
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
Дулааны улирал эхэлж унадаг дугуй, скүүтер хулгайд алдагдах тохиолдол нэмэгдэж байна
253
253
2026/05/01
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/05/01
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
Ахлагч бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэг зохион байгуулагдлаа
253
253
2026/05/01
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна
253
253
2026/05/01
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой,
Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 82 жилийн ой, "Монгол генералын өдөр" тохиож байна
253
253
2026/05/01
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
Энэ оны эхний улиралд хүүхдээс үйлдсэн 311 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг 61%-г ЗАЛИЛАХ гэмт хэрэг дангаар эзэлж байна
253
253
2026/05/01
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээ
253
253
2026/04/27
ЦБ-ын 2025-05 сарын төсөв
0
135
2026/05/11
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
“Хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
0
45
2026/05/12
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
Цахим залилан 2026 оны эхний 4 сарын байдлаар...
0
316
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Майсүрэнд хүндэтгэл үзүүллээ
0
260
2026/05/06
Тайлбар
Тайлбар
0
251
2026/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
0
237
2026/05/06
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
251
2026/05/06
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
Хяналтгүй үйлдэл хариуцлага дагуулна
0
224
2026/05/06
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
Цахимд байршуулсан хуурамч зар, мэдээллээс сэргийлье!!!
0
223
2026/05/06
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
Дээрэлхэлт хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин улам хүндрүүлдэг учраас эв найрамдалтай, нөхөрсөг байх нь хамгийн зөв сонголт
0
229
2026/05/06
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос