en

У.ОЮУННОМИН: БҮЖГИЙН УРЛАГТ ДОТООД СЭТГЭЛИЙН "ХӨДӨЛГӨӨН" ХАМГИЙН ЧУХАЛ

2018-03-19 00:00:00
1595

У.ОЮУННОМИН: БҮЖГИЙН УРЛАГТ ДОТООД СЭТГЭЛИЙН "ХӨДӨЛГӨӨН" ХАМГИЙН ЧУХАЛ

Р.ОЮУН Эх сурвалж "Зууны мэдээ"

Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, туслах найруулагч, ахлах ахлагч У.Оюунноминтой ярилцлаа.

–Өдрийн мэнд “Сүлд” чуулгынхан одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай чуулгынхан өнгөрсөн онд олон уран бүтээл хийсэн. Үүнийгээ энэ сарын сүүлчээр “Сүлд” чуулгынхан дуулж байна” нэртэй том тоглолт хийхээр туслах найруулагчийн үүрэг гүйцэтгээд явж байна. Тоглолт маань гурван хэсгээс бүрдэж байгаа ч дотроо бас хоёр дэд хэсэгтэй. Урлагийн бүх төрлийг багтаасан тоглолтоо МҮЭСТО-д хийх бодолтой байгаа. Улаанбаатарын хэм­жээний нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн болон иргэдэд хийсэн ажлаа сурталчилж, тайлагнана. Танай хамт олныг ч гэсэн бидний тоглолтыг ирж үзэхийг урьж байна.

–Бүжигчин болоход чинь хэн нөлөөлсөн бэ, хэдэн жил ажиллаж байна?

-Би бүжигчнээр 25 жил ажилласан. Сүүлийн жил гаруй хугацаанд бүжгийн багшаар, цагдаагийн “Сүлд” чуулгад 15 жил ажиллаж байна. Олон улсад Монголын өв соёл, гайхамшигтай урлагийн мэдрэмжийг өгдөг болохоор урлагт хэзээ ч арын хаалга байдаггүй. Бид шүүлтэн дунд явдаг. Үүгээрээ бид их бахархдаг. Би I ангиасаа бүжиглэж эхэлсэн. Намайг 15 настай байхад Дундговь аймгийн Хөгжимт драмын театраас бүжигчнээр авъя гэсэн санал ирэхэд ээж минь зөвшөөрснөөр бүжигчин болох гараагаа эхэлж байлаа. Ээж минь социализмын үед оёдолчин, тогооч, заалны зохион байгуулагч, үсчин хийж байсан их авьяастай. Ээжээрээ үргэлж бахархдаг. Одоо ч гэсэн миний ар талыг дааж байна. Би таван хүүхдийн дундах нь. Ээж минь намайг урлагийн хүн болно гэдгийг олж хараад “Миний охин бүжигчин болох хувь заяатай. Чи бүжиглэ” гэснээр бүжигчин болж байлаа. Энэ их хувь заяа, бурханаас өгсөн хишигтээ их баярладаг.

–Тэгэхээр багаасаа бүжиглэдэг байжээ. Урлагийн ямар сургууль төгссөн бэ?

-Би 1982 онд сургуульд орсон цагаасаа бүжиглэж эхэлсэн. Тэр үед хүүхдийн “Яргуй” наадамд оролцдог байсан. Тухайн үед СУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн бүжгийн сургууль байсан ч надад сурах боломж байгаагүй. Амьдралын туршлагаар бүжигчин болсон. Тэр үеийн бүжигчид, багш нар үнэхээр гайхамшигтай хүмүүс байсныг үгээр хэлэхийн аргагүй. Хүнийг сурч боловсруулах, чадварлаг болгох гол суурь нь энэ хүмүүс. Залуу уран бүтээлчдэд бүжиглэх авьяасыг өвлүүлж ажилладаг нь гайхамшигтай байсан. 2008-2010 онд Соёлын дээд сургуулийг бүжгийн дасгалжуулагч багшаар төгссөн.

–Бүжгээ хэнээр заал­гадаг байсан бэ. Мэдээж багш байгаа байх?

-Мэргэжлийн байгууллагад орсноос хойш мэргэжлийн багш нартай ажилласан. Дундговь аймгийн Хөг­жимт драмын театраас гараагаа эхлээд ХЦДБЧ, “Сарны чулуу”, ЦДБЭЧ-д ажил­лаж байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин Навчаа, Ганчимэг, Лхамжав, Отгон баг­шийгаа дурдахгүй байхын аргагүй. Өнөөдөр өдий зэрэгтэй бүжигчин бол­сон нь багш нарын минь ач буян.

–Яаж яваад цэрэг, цагдаагийн байгууллагатай холбогдсон юм бэ?

-Тухайн үед театруудын чансаагаар бүжигчний мэргэжлийн I-V зэргийн ногоон үнэмлэх олгодог байсан. Би энэ үнэмлэхийг авч мэргэжлийн бүжигчин болсон. 1992 онд ХЦДБЧ-д ажиллаж байхад 1994 онд татан буугдахад цагдаагийн байгууллагад пүрэв генерал байсан. Тэгээд цагдаад урлагийн нэгж зайлшгүй байх шаард­лагатай гэж шийдвэр­лэснээр 13 хүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжимтэй “Сүлд” хамтлаг байсан. Ингээд 1995 онд чуулга гэсэн статусыг авч байсан түүхтэй. Түүхээ бодвол цагдаагийн байгууллагын урлаг 80 жилээ хийхээр болсон. Мэргэжлийн урлагийн байгууллага болтлоо өссөн. Үүний 50 жил нь Цагдан сэргийлэх байгууллагын клубээс үүсэлтэй. Эндээс олон Төрийн шагналтан, Ардын жүжигчин төрсөн байдаг.

–Анхны уран бүтээлийнхээ талаар ?

-Ажиллах хугацаандаа 70-аад уран бүтээлийн гоцлолыг хийж байсан. Бүжгийн болон дуулалт жүжгийг тоолж баршгүй. Миний хамгийн хайртай уран бүтээл бол Соёлын тэргүүний ажилтан Баттөрийн дэглэлт “Үнэнч анд”, Д.Сувдмаагийн дэглэлт “Пламинго”, гавьяат жүжигчин Ганчимэгийн дэглэлт “Зарлаагүй дайн” байна. Бүжиг дан ганц биеийн уран налархай хөдөлгөөн биш бүжгийн үйл явдлыг хүмүүст хүргэх, дотоод сэтгэлээсээ дүрдээ орж, гарах нь бидний хувьд хамгийн чухал. Анх сонгодог дасгал, нэгээрээ, хоёроороо зогсоно гэдгийг мэдэхгүй, палк түшээд энэ гайхамшигтай мэргэжлээр хэзээ ч явж чадахгүй юм байна гээд уйлаад сууж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Хөдөлмөрч хүмүүсийн дунд орохоор шантрах зүйлгүйгээр тэднээс гал халуун эрмэлзлэлийг олж харснаар заавал энэ мэргэжлийг эзэмших ёстой, чадна гэж явдаг байсан.

–Та бүжгийн багш, бүжиг дэглээч, туслах найруулагч гэж байна. Энэ их ажлыг яаж амжуулж байна вэ?

-Хүнд туршлага гэж байдаг. Манай чуулгын дарга, бурхан Л.Гаваасүрэн “Миний охин гайхамшигтай бүжигчин. Одоо чи хүнийг удир­дах чадвараараа ажил­лаж чадна” гэж хэлснээр энэ албан тушаалыг хашиж байна. Хүнд чадахгүй юм гэж байхгүй. Бие сэтгэлээрээ өөрсдийнхөө мэргэжлийг харуулахаас үг хэллэгээр харуулдаггүй болохоор яриа хэллэг муутай. бичгийн чадвараас авахуулаад компьютер дээр ажиллах орчин, нийгмийн үсрэлтэн дунд суралцаад явж байна. Хүн үхэн үхтлээ суралцдаг гэдэг. Манайд цомхон боловч чадварлаг залуу уран бүтээлчид бий. Эднийхээ хойч ирээдүй, алба хаагчдынхаа гэгээлэг оюун ухааныг цэнэглэхийн тулд өөрийгөө дайчлахаас аргагүй. Хөгжим бүжгийг дөнгөж төгссөн таван хүүхэд аваад өөрсдийн үндсэн дөрөв, СУИС-ийг төгссөн нэг хүүхэдтэй нийт 10 бүжигчнээ судалж авсан. 17-22 настай шижигнэсэн залуусыг харахаар өдөр бүрийн сургуулилтыг хийлгэхдээ тэдний нүднээс гарч байгаа галыг харахад шантрах сэтгэл байдаггүй.

–Танай чуулгынхан дуулж, бүжиглэхээс гадна соён гэгээрүүлэх ажлыг хийдэг гэсэн?

-“Сүлд” чуулга нь цагдаагийн нийт бие бү­рэл­дэхүүнд соён гэгээ­рүүлэх олон талт ажлаар дамжуулан алба хаагчдыг соёл, гоо зүйн мэдрэмж, сэтгэлгээг хөгжүүлэх, стрессийг тайлах, хууль сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг шинэ хуу­лиар хэрэгжүүлж эхэл­сэн. Үүний дагуу алба хаагчиддаа “Үргэлж таньтай хамтдаа” өдөрлөгийг эхлүүлсэн байгаа. Энэ хүрээнд 2454 албан хаагч, 43 ахмад ажи­л­тан, 65 албан хаагч, тэдний 41 гэр бүлийг алдар­шуулж, 15138 иргэнийг сургалтад хамруулсан байна.

Танай сониноор дамжуулан цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, “Сүлд” чуулгын хамт олон, Монголын сайхан эр­чүүд, мөрдэс нэгт дайчин бүсгүйчүүддээ Монгол цэргийн баярын мэндийг хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
106
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
76
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо

Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
106
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
76
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
72
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
79
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
65
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
76
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
73
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
223
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
183
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
200
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос