en

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б.ГАНБОЛД: НИЙТ ЗӨРЧЛИЙН 87.3 ХУВЬ НЬ ЖОЛООЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ

2018-03-05 00:00:00
3505

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б.ГАНБОЛД:  НИЙТ ЗӨРЧЛИЙН 87.3 ХУВЬ  НЬ ЖОЛООЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ

Зөрчлийн  хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрөв.Энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар  Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганболдоос тодрууллаа.

Зөрчлийн хууль хэрэгжиж эхлээд хагас жилийн хугацаа өнгөрчээ. Хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр иргэдийн амьдралд хэрхэн хүрч байна вэ? Тухайлбал, Энэ хугацаанд Зөрчлийн хуулийн дагуу иргэдээс хичнээн дуудлага ирэв. Хэрэг зөрчлийн тоо нэмэгдсэн үү.

Улсын Их хурлаас шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж  эхэлсэн.

            Цагдаагийн байгууллага өмнө нь Захиргааны хариуцлагын болон бусад 11 хуулиар тогтоосон 231 зөрчлийг шалган, шийдвэрлэж байсан бол одоо  Зөрчлийн тухай хууль дагаж мөрдсөнөөр 50 зөрчил хасагдаж, 67 зөрчил нэмэгдэж, 16 зөрчил агуулгаараа холбогдох хуулиас орж, нийт 75 төрлийн 264 зөрчлийг шалган, шийдвэрлэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6, 6.8  дугаар зүйлд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн шалган шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг тогтоож өгсөн байгаа.

            Өмнө нь захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх харилцааг зохицуулсан тусгайлсан хууль байгаагүй байсан бол энэ удаагийн эрх зүйн шинэтгэлээр зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан процесийн хууль буюу “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийг шинээр боловсруулж, батлаж хэрэгжүүлж байгаа нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд гарсан ахиц дэвшил юм.

 Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1,14 дүгээр зүйлийн 14.3.4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх чиг үүргийг Нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгт  хамааруулсан байгаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтцэд шинээр  Зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс байгуулж цагдаагийн байгууллагын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллуулж байна.

Хуулинд заасан 1600 гаруй зөрчлөөс аль нь хамгийн их зөрчигдөж байна вэ? 

Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн ахуй амьдрал, хууль сахих, мөрдөх ажиллагаанд  сөрөг байдал үүсгэж байгаа асуудал ердөө байхгүй. Харин өмнө нь олон салбарын хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэж нэг хуульд оруулж, бусад хөгжингүй орнуудын хууль эрх зүйн харилцаатай ойртуулж байгаа зохицуулалт гэж харж байгаа.

Зөрчлийн хуулиар торгуулийн хэмжээ иргэнийг 10-20 мянган  торгуулийн нэгж буюу 10,000-20,000,000 төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100-200,000 торгуулийн нэгж буюу 100,000-200,000,000 төгрөгөөр торгох  шийтгэл ноогдуулхаар хуульчилсан.

Өмнө нь Захиргааны  хариуцлагын тухай хуулиар иргэнийг 100-50,000 төгрөгөөр, байгууллага аж ахуйн нэгжийг 50,000-250,000 төгрөгөөр торгох заалттай байсан бөгөөд торгуулийн мөнгөн дүнгийн хэмжээ нэмэгдсэн нь иргэдэд  энэ хуулиар зохицуулсан харилцаанд оролцоход нь  өмнөхөөс илүү хүндэрсэн мэт мэдрэгдэж байж болзошгүй..

 

            Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хуулийн хэрэгжилтэд судалгаа хийдэг үү? Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ямар эерэг, сөрөг үр дагаврууд гарч байгаа вэ?

 Цагдаагийн байгууллагын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийг  2017 оны 07 сарын 01 өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнээс хойш буюу өнгөрсөн оны сүүлийн хагас жилд  энэ хуулиар  592.742 зөрчилд 571.475 хүн, 114 хуулийн этгээдэд 19 тэрбум орчим төгрөгийн торгох, 11.808 эрх хасах, 4337 хүнд баривчлах шийтгэл оногдуулсан байна..

            2018 оны 01 дүгээр сарын мэдээгээр 105,072 зөрчил бүртгэгдэж ,үүнээс 103,564 зөрчлийг шийдвэрлэж, шийдвэрлэсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулхад 14,7 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн сард 3 тэрбум орчим төгрөгний торгууль ноогдуулж, шүүхийн шийдвэрээр 703 хүнд баривчлах шийтгэл оногдуулж ажиллажээ.

            Нийт бүртгэгдсэн зөрчлийн 90493 буюу 87.3 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил байна. Мөн олон нийтийн газарт танхайрсан, зүй бусаар биеэ авч явах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчих, хулгайлах төрлийн зөрчлүүд бүртгэгдсэн зөрчлийн багагүй хэсгийг эзлэж байна.

  Зөрчлийн хуулиас болж гэр бүл салалт нэмэгдэж байна, их хатуу хуультай болсон гэж иргэд ярих болжээ. Энэ талаар нөхцөл байдал ямар байна вэ?

Зөрчлийн тухай хуульд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулах зохицуулалт орсон байгаа, 5 дугаар бүлгийн 5.4-ийн 4 дэхь заалт: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хувиарт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтанд хамруулах 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байгаа .

Зөрчлийн хуулийн энэ заалтаас шалтгаалан гэр бүлийн салалтанд нөлөөлж, энэ үзүүлэлт нэмэгдэж байгаа гэж ойлгож болохгүй. Энэ зохицуулалт өмнө нь “Захиргааны хариуцлагын тухай” хуулиар шийтгэл оногдуулж л байсан харилцаа.

Улсын хэмжээнд 2018 оны 1 дүгээр сард 103564 захиргааны зөрчил шийдвэрлэснээс 366 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж, зөрчил гаргасан 8 хүнд торгох, 358 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна.

 

Харин ахуйн хүрээнд  бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан дуудлага мэдээллийн дагуу эрүүлжүүлэгдээд, зөрчлийн дуудлага мэдээлэлд бүртгэгдсэн нөхцөлд хариуцлага тооцох, шийтгэл оногдуулах  асуудал тавигдаж байгаа.

Өмнө нь эрүүлжүүлэгдээд маргааш нь яваад өгдөг байсан бол одоо зохих шийтгэл хүлээх хуулийн зохицуулалт хэрэгжиж байгаа нь  гэр бүлийн хүрээнд асуудал үүсгэж байж болзошгүй.

 

 

Танд баярлалаа

 

 

 

 

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
12
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
17
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
12
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
17
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
2
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
6
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
64
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
65
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
0
154
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
140
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
131
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
0
124
2026/09/25
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос