ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-03-02
ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт болон “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2018 онд явуулах албаны сургалтын хөтөлбөр төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа ажил, арга хэмжээг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор өнөөдөр /2018.03.01/ цахим сургалтыг зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Р.Бат-Оргил, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах нар алба хаагчдад мэдээлэл хийсэн юм.

Сургалт, мэдээлэлд нийслэл болон аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсийн хүний нөөц, сургалтын ажил эрхэлсэн алба хаагчид онлайнаар холбогдон оролцож, харилцан санал солилцсон нь онцлог боллоо.