“АРХИДАЛТ- ГЭМТ ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыгзохицуулах Зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран архидан согтуурах явдалтай тэмцэх, иргэдэд архины зохистой хэрэглээг хэвшүүлэх, зорилгоор “АРХИДАЛТ- ГЭМТ ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн болон аж ахуй нэгж байгууллагууд, архидан согтуурахтай тэмцэх ажилд идэвх, санаачлага гарган ажиллаж буй иргэдийн төлөөлөл зэрэг 60 хүн оролцож Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хяналт тавих олон нийтэд нөлөөлөх нөлөөллийн ажлыг өрнүүлэх “Хуулийн хэрэгжилт" нэгдсэн арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийллээ.