en

ЦАГДААГИЙН АХМАД Б.БАТСУМЬЯА: ИРГЭДИЙНХЭЭ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ ЯВАХАД Л СЭТГЭЛ МИНЬ СЭРГЭЖ САЙХАН БАЙДАГ

2018-02-20 00:00:00
2427

ЦАГДААГИЙН АХМАД Б.БАТСУМЬЯА: ИРГЭДИЙНХЭЭ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ ЯВАХАД Л СЭТГЭЛ МИНЬ СЭРГЭЖ САЙХАН БАЙДАГ

Эх сурвалж: "Өдрийн сонин" Сэтгүүлч Б.Уранчимэг

Photo: www.news.mn

Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Шударга журам” медалыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Б.Батсумъяа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаяр нар хүртсэн билээ. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийн хэсгийн байцаагч, ахмад Б.Батсумъяатай ярилцсанаа хүргэе.
-“Шударга журам” медалиар шагнуулсанд баяр хүргэе. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас хоёр өрхийн 12 хүний амь насыг аварсан гэсэн үү?
-Сэтгэл өндөр байна. “Шударга журам” медалиар шагнуулна гэж огт бодоогүй. Энэ сарын 13-ны Ерөнхийлөгчийн тамгын газраас утсаар ярьсан. “Та Батсумъяа мөн үү. Танд “Шударга журам” медаль гардуулна” гэсэн. Би их гайхсан. Тэгээд энэ сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаярын хамт шагналаа гардан авсан даа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд бороо ширүүн орж байсан. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байхад “Бороо орж, айл руу ус орлоо” гэдэг мэдээлэл ирсний дагуу уулын энгэр давж, Лхагваа гэдэг айлынд очсон. Тус айлынх үерт өртөж болзошгүй газарт буучихсан байсан. Хоёр гэр байсан бөгөөд нэг нь бүр усанд тэр чигтээ автчихсан байсан.
-Хоёр айл нэг гэрт ороод суучихсан байсан юм уу. Очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Тийм. Хоёр өрхийн 12 хүн нэг гэрт орчихсон байсан. Тэнд дөрвөн том хүн, 4-12 насны найман хүүхэд байсан юм. Гэрийнх нь тавилгууд харагдахаа байтал үерт автчихсан, хүүхдүүд унь, хананаасаа зүүгдчихсэн, томчууд нь аль болох аюулгүй байх арга хэмжээ авч байсан. Ингээд бид хурдхан шиг хүүхдүүдийг гаргаж, эмнэлэгт хүргэсэн. Томчууд нь бид нарын амь насыг аварлаа гээд баяртай байсан. Сүүлд хоёр гэр бүлийнхэн баярласан, талархснаа илэрхийлсэн. Цагдаагийн алба хаагчид төрийнхөө сүлдэнд тангараг өргөдөг. Иймээс өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж явахад л сэтгэл минь сэргэж, сайхан байдаг юм.
-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна. Ихэвчлэн ямар ямар хэргүүд илрүүлж байв?
-Би 2006 онд Нийслэлийн Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажлын гараагаа эхэлж байлаа. 2008 оноос Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын III хэлтсийн эргүүлийн офицер, 2011 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст томилогдон эргүүлийн офицер, 2013 оноос Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 21 дүгээр хороонд хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байна. Хөдөлгөөнт эргүүлд их явдаг. Хулгай, дээрэм, булаалт, танхайн хэргүүд гарч байдаг. Овор ихтэй зүйл авч яваа сэжигтэй этгээдийг илрүүлчихнэ. Тухайлбал, одоогоос гурван жилийн өмнө Хан-Уул дүүрэгт нэг айлын байшин шатаж байсан. Тухайн үед гэрийнх нь юу ч мэдээгүй байхад хурдан шуурхай арга хэмжээ авч, унтраасан. Хүний амь нас эрсдээгүй. Мөн шинийн нэгэнд хариуцдаг нутаг дэвсгэр болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Давст тайга” гэх дэлгүүрт хулгай орсон. Иргэн С тамхи болон орлогынх нь мөнгийг нь хулгайлсан байсныг халуун мөрөөр нь илрүүлсэн. Иргэд баяр ёслолын өдрүүдээр сонор сэрэмжээ алдаж, гэр орноо эзэнгүй орхиж явах тохиолдол их бий. Цагдаагийн бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Ноцтой гэмт хэрэг зөрчил харьцангуй бага байсан.
-Танай хороо ачаалал ихтэй байдаг уу?
-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо нь Улаанбаатар хотоос 57 километрийн зайд оршдог. Хойд талаараа Төв аймгийн Борнуур, баруун талаараа Төв аймгийн Батсүмбэр, урд талаараа Сүхбаатар дүүргийн Санзай, Чингэлтэй дүүргийн Жигжид зуслан, Баруун, Зүүн салаа гэх зэргээр залгаа. Мөн Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянчандмань сумуудтай хил залгаа юм. Баруун аймгууд явах авто зам болон олон улсын чанартай авто замууд дайран өнгөрдөг. Иймээс ачаалал их. Улаанбаатарт Гачуурт, Жаргалант хэмээх хоёр тосгон байдаг. Үүний нэг болох Жаргалант тосгоны харьяа нутаг дэвсгэр. Эрчимжсэн мал аж ахуй болон сүүний фермтэй. Айл болгон үхэртэй. Тэгэхээр малын хулгайн гэмт хэрэг их гардаг. Цагдаагийн байгууллага авч болох бүхий л арга хэмжээ авч, хурдан шуурхай ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг дүгнэх боломжгүй. Харин илрүүлсэн хэргийг дүгнэх боломжтой. Цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ амар амгалан аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, ажилладаг юм шүү. Ийнхүү аюулгүй байдлыг хангаж, хэрэг илрүүлж, эд зүйлийг нь олж өгчихөөд иргэдийнхээ нүд рүү инээмсэглэж харах л хамгийн сайхан байдаг. Хүн хүнээ гэх сэтгэл байхад бүх зүйл бүтнэ шүү дээ. Нэг үеэ бодоход иргэд маань ч гэсэн цагдаагийн байгууллагын ажилд хувь нэмэр оруулж, ухамсартай болсон байна лээ.
Б.УРАНЧИМЭГ

ШИНЭ МЭДЭЭ
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
94
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
88
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
253
253
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
253
253
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
253
253
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Хурандаа цолтнуудын дунд снукер бильярдын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2026/11/09
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
ОЛДСОН
ОЛДСОН
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиас...
253
253
2026/11/09
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа
253
253
2026/11/09
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/09
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэгээр Цагдаагийн ерөнхий газрын Төв архив “Маш сайн” дүгнэгдлээ
253
253
2026/11/03
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/03
Төрийн албаны тухай хуулиас...
Төрийн албаны тухай хуулиас...
253
253
2026/11/03
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
Алба хаагч нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
253
253
2026/11/02
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/11/02
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
Монгол Улсын Криминалистикийн шинжилгээ хийх журмаас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/11/02
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулиас...
253
253
2026/11/02
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
Алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулагдлаа
253
253
2026/11/02
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
“Туг минь сүлд минь” түүхэн номын нээлт боллоо
253
253
2026/11/02
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 64 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
0
94
2026/11/12
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
88
2026/11/12
Хохирогч хайж байна
Хохирогч хайж байна
0
146
2026/11/11
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Хоногийн хугацаанд залилах гэмт хэрэг 9 бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
0
146
2026/11/11
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
118
2026/11/11
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
0
118
2026/11/11
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
Шилдэг төсөл шалгаруулах анхдугаар уралдаан зарлагдлаа
0
126
2026/11/11
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
117
2026/11/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
196
2026/11/09
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
178
2026/11/09
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос