en

О.ЭНХСАЙХАН: БУУДЛАГА СПОРТЫНХОН ӨӨРИЙГӨӨ ЯЛСАН ХҮМҮҮС БАЙДАГ

2018-02-15 00:00:00
2336

Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлах ахлагч О.Энхсайхантай ярилцлаа. Тэрбээр Монголын буудлаг спортын холбооны нарийн бичгийн даргын үүргийг мөн гүйцэтгэдэг юм.

-Та хэзээнээс буудлага спортоор хичээллэж эхэлсэн бэ.
Буудлагын тамирчин ямар замаар явж байгаад цагдаагийн байгууллагатай холбогдов оо?

-Би 1990 онд Багануур дүүргийн дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч байхдаа анх буудлага спортоор хичээллэж эхэлж байлаа. Анхны багш маань буудлага спортын мастер Б.Цэрэннадмид гэдэг хүн байдаг. 26 дахь жилдээ энэ спортоор хичээллэж, амьдралаа холбож явна. Хэрхэн цагдаагийн байгууллагад орсон бэ гэвэл, 2008 онд Монголын бүх ард түмний спартакиадад цагдаагийн байгууллагаас баг тамирчид бэлдэнэ гэсэн хүсэлтийн дагуу тухайн үеийн “Хүч” спорт хорооны н.Эрдэнэбаяр дарга надад санал тавьж, би зөвшөөрснөөр Замын цагдаад хуваарилагдан очиж байсан.

Буудлагаараа л явж байгаад цагдаагийн албатай холбогдсон доо. Замын цагдаагийн Тусгай хамгаалалтын тасагт цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан даргын удирдлагад цагдаа зохицуулагчийн албанд цагдаагийн дэд ахлагч цолтойгоор ажлын гараагаа эхэлж байлаа. Буудлагаар хичээллэхэд олон цагаар бэлтгэл хийдэг. Тууштай, маш тэсвэр, тэвчээртэйгээр хичээллэсэн хүн амжилтад хүрдэг. Насны хязгаар, зааггүй спорт. 50 настай хүн, өндөр амжилт гаргах зорилго тавиад хичээллэсэн ч амжилтад хүрч болдог давуу талтай, спорт. Сүүлийн үед хүмүүс их сонирхон хичээллэх болсон. Буудлагын спортоор хичээллэх нь бясалгал хийж байгаатай төстэй, бясалгал хийсэн мэт кайф авдаг гэж яриад байгаа. Буудлага бол өөрийгөө хянаж чаддаг, өөрөө өөртэйгөө л тэмцдэг спорт шүү дээ. Цагдаагийн алба цаг наргүй, хариуцлагатай, хүнд ажил. Ажлын үр дүн 100 хувь байхыг шаарддаг. Миний үйл ажиллагаанаас болж хэн нэгэн хохирох вий гэдэг юм бий. Цагдаа зохицуулагч байна, замын хөдөлгөөнийг гацаахгүй зохицуулна гэдэг чинь сайхан. Бас л тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан ажил даа. Дээрээс нар, дороос асфальт, хажуугаас автомашины мотор хална. Ээлжгүйгээр нэг өдөр ажиллана гэдэг чанга шүү. Өглөө 07:00 цаг өнгөрөөж гэрээсээ гараад л манай тусгай хамгаалалтынхан чинь төрийн өндөрлөгүүд хэзээ бууна тэр цагт л бууж, гэртээ харина шүү дээ.

-Цагдаа-тамирчин байх, эх орноо төлөөлөөд Монголын цагдаагийн баг гээд дэлхийд өрсөлдөхийн сайхан нь юу вэ?

-Маш сайхан. Улс орноо, цагдаагийн байгууллагаа сурталчилна. Цагдаагийн дэлхийн тоглолтод бид олуулаа очиж чаддаггүй ч ур чадвараараа Монголын цагдаагийнхан илүү гэдгийг харуулж чаддаг. Биднийг маш хүндэтгэлтэй хүлээж авдаг. Үнэхээр бахархалтай.

-26 жил гэдэг бол урт хугацаа. Энэ олон жил буудлага спортоор тууштай хичээллэх, үнэнч явах урмыг өгч, итгэл төрүүлсэн анхны амжилтынхаа тухай дурсаач?

-1991 онд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэхдээ их урам авсан. Багш маань ч сайн зааж, зөвлөдөг байсан. Тэрнээс хойш л ингээд хичээгээд цаашилвал амжилт гаргаж болох юм байна гэдэг бодол толгойд суусан. 1994 онд Залуучуудын рекордыг шинэчилэн тогтоож байлаа. Олон улсад гаргасан амжилт гэвэл, 2012 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж байлаа. Дэлхийн цагдаагийн тоглолтод гурван удаа оролцож 7 алт, 3 мөнгө, 3 хүрэл 13 медаль хүртсэн.

-Медалиа тоолж үзсэн үү?

-Үзээгүй ээ. Нэлээн хугацаа орох байх /инээв.сур/.
-Та хэдэн буутай вэ. Буугаа ихэд дээдэлнэ биз дээ?
-Би хоёр буутай. 5.6 мм-ийн буугаар хоёр төрөлд, 4.5 мм-ийн буугаар 10 метрт бууддаг. Буунд их дуртай болчихсон. Энд тэнд явж байх, тэмцээнд оролцож байхдаа бууг нь л түрүүлж хардаг. Буу бол тамирчны нөгөө тал. Монгол хүн зэвсэг хэрэглэл, буу, сумаа ариг гамтай хэрэглэж, хүндэтгэлтэй ханддаг шүү дээ. Тамирчин бид ч адилхан. Тэмцээн уралдаанд явах, ирэхэд гааль дээр байцаагч нар дээгүүр нь алхчих гээд бид зэвсэгээ хамгаалаад бөөн юм болно шүү дээ.

-Буудлагын спортоор хичээллээгүй бол гэж бодож үзсэн үү. Ер нь буудахгүй удвал үгүйлэгдэнэ биз?

-Аль нэг төрлийн спортоор л хичээллэх байсан байх. Харин буу байхгүй байсан бол гэж бодож үзээгүй юм байна. Бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу хийдэг. Хажуугаар нь биеийн хүчний бэлтгэлээ хийнэ. Бие сайн байж амжилт гаргана шүү дээ. Мөн буугаа тоноглох, сайн сум олж авах гээд олон ажил бий. Хамгийн удаан гэвэл буудалгүй нэг сар орчим болж үзсэн юм байна. Саналгүй яахав, ганц буудчихмаар санагдаад байдаг юм.

-Буудлагын спорт хүнийг маш тайван, хүлээцтэй болгодог юм шиг санагддаг. Танаас ч ажиглагдаж байна.

-Тэгэлгүй яахав. Манай спортын онцлог бол тайван байх, өөрөө өөрийгөө ялан дийлэх. Аяндаа хүмүүсээ тийм болгочихдог, спорт. Нэг түүх ярья л даа. 2008 оны Бээжингийн олимпод О.Гүндэгмаа баатар, Б.Мөнхбаяр гавьяат хоёр медалийн төлөө буудаж, хоёулаа медалийн болзол хангасан. Олимпийн хорооны Дамдин багш, манай тамирчин Мөнхзул, Батхуяг бид дөрөв үзээд сууж байгаа юм. Гэтэл Дамдин багш бид гурвыг ээлжилж хараад, бүр гайхсан царай гаргаад хөөе медаль авчихсан биз дээ гэж байна. Бид хариуд нь “Тэглээ, медаль авчихлаа, баяр хүргэе” гээд хоорондоо гар барьчихаад л сууж байсан. Тэр үед бид юу ч ойлгоогүй. Тэгсэн чинь Дамдин багш өөрөө жүдогийн хүн учир сэтгэлийн хөдлөлөө илэрхийлж, баярлаад орилж хашгираад, тэврэлдээд л баярлах юм байх гэж бодож байж л дээ. Тэгээд биднийг тайван суугаад байхаар гайхсан байгаа юм /инээв.сур/.

-Олон шавь бэлдэж байна уу. Шавь нарынхаа амжилтын тухай яриач?

-Шавь нар бэлтгэж байна аа. Анхны багшийн маань шавь Н.Ангирмаа гэж тамирчин бий. Миний шавь болж ирсэн юм. Манай шавь Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай. Мөн Залуучуудын олимпод оролцож наймдугаар байрт шалгарч байсан. Батхуяг гээд тамирчин бий. 2000 оны Сидней, 2008 оны Бээжингийн олимпод оролцож байсан. Олон сайн шавь бэлтгэхийг л зорьж байна даа.

-Та гэр бүлээ танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүнийг З.Батхуяг гэдэг. Буудлагын спортоороо явж байгаад л танилцаж, гэр бүл болсон доо. Бид нэг хүүхэдтэй. 1992 онд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн буудлагын дасгалжуулагчийн ангид 10 гаруй хүүхэд элсэж байсны дунд бид хоёр багтаж байлаа.

-Та юу гэж мөрөөддөг вэ гэдэг асуултаар ярилцлагаа өндөрлөе?

-Тамирчин байхад олимпод оролцож амжилт гаргахыг мөрөөддөг байлаа. Одоо дасгалжуулагч болсон болохоор Монгол Улсынхаа нэрийг гаргасан маш сайн тамирчин бэлтгэхийг мөрөөдөж байна. Олон улсын стандартад нийцсэн буудлагын тиртэй болохыг бас мөрөөдөж байгаа. Мөрөөдлүүд маань биелэх мөч ойрхон гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
23
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
19
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
253
253
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
253
253
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/09/28
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны III улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/09/25
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
Санал худалдан авалтын эсрэг хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/09/25
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/25
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа
253
253
2026/09/25
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл
253
253
2026/09/25
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/09/25
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
0
23
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
0
19
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
0
17
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
0
23
2026/09/29
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулж байна
0
25
2026/09/29
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын  цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны 3 дугаар улиралд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
25
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
18
2026/09/29
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
0
19
2026/09/29
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
Зөрчлийн шинжтэй 146 үйлдлийг илрүүллээ
0
65
2026/09/28
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
0
65
2026/09/28
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос