ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
2018-02-14 00:00:00
1381
Оюутан сурагчдын дунд "Архи, согтууруулах ундааны хор хөнөөл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ
“Хуулиа мөрдье 21”, “Сэрэмжилье нэгдье” арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан ажил цаашид анхаарах асуудлын талаар иргэд, оюутан, сурагч, төрийн бус байгууллагуудын 16 төлөөллийг оролцуулан “Хэлэлцүүлэг” зохион байгуулсан. Өсвөр насны оюутан сурагчдаас архи согтууруулах ундааны талаарх мэдлэг мэдээлэл, хэрэглээний талаар тандалтын судалгааг Darkhan police.gov.mn сайтад байршуулан онлайнаар 1097 сурагчдаас санал авч нэгтгэн дүн шинжилгээ хийн санал асуулга өрнүүллээ.