ГУРВАН ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ "ЕСӨН АЛДАРТАН"-Ы НЭГЭЭР ШАЛГАРЛАА
2018-02-14 00:00:00
953
“Архангайн амьдрал” сониноос жил бүр уламжлал болгон зохион "ЕСӨН АЛДАРТАН" явуулдаг. Тус шалгаруулалтын “Хууль эрх зүйн салбарын шилдэг ажилтан”-аар Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох шалгарлаа. Тэрээр 2017 онд албан үүргээ гүйцэтгэж яваад гурван хүүхдийн алтан амийг аварч онцгой гавьяа байгуулсан манай шилдэг алба хаагч юм.
Танд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг цагдаагийн газрын нийт бүрэлдэхүүний өмнөөс хүсэн ерөөе.