ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨВ АРХИВААС МЭДЭЭЛЖ БАЙНА
2018-02-12 00:00:00
1247
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Нэг цонхны талаар авах зарим арга хэмжээний тухай” журмыг хэрэгжүүлж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад архивын үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, ил тод нөхцлийг бүрдүүлж, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Угтах үйлчилгээ”-ний ажилтанг тусгайлан томилон ажиллуулж, 2018 оны 1 дүгээр сард 246 иргэний захиалга, хүлсэлтийг хүлээн авч, 286 иргэнд архивын лавлагаа, хуулбар олгож, нийтдээ 532 иргэнд архивын үйлчилгээг нэг цэгээс үзүүлсэн байна.