"МӨНГӨН ӨВӨЛ" ӨДӨРЛӨГТ АЛБА ХААГЧИД ГЭР БҮЛЭЭРЭЭ ОРОЛЦЖЭЭ
2018-01-30 00:00:00
1323

Төмөр зам дахь Цагдаагийн газраас алба хаагч, ажилтнуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор "Мөнгөн өвөл" өдөрлөгийг Хандгайт зусланд зохион байгуулжээ.
Алба хаагчид гэр бүлийн хамт оролцож, эрүүл агаарт нэгэн өдрийг өнгөрөөж, спортын уралдаан тэмцээнд ур чадвараа сорин өрсөлдсөн байна.