"ИРГЭНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ" "ГЭМТ ҮЙЛДЛИЙН ҮЙЛИЙН ҮР"
2018-01-25 00:00:00
1411
"ИРГЭНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ" "ГЭМТ ҮЙЛДЛИЙН ҮЙЛИЙН ҮР"
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Бүлэг” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Үүний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд дээрэмдэх гэмт хэрэг үйлдээд батлан даалтад шалгагдаж байгаа 30 хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл "Дээрэмдэх" гэмт хэрэг, 6.6 дугаар зүйл "Эрүүгийн хариуцлага"-ыг хүндрүүлэх нөхцөл байдал, 5.2 дугаар зүйл "Ялын төрөл" зэрэг эрх зүйн зохицуулалт болон "Иргэний эрх, эрх чөлөө" буруу үйлдлийн үр зэрэг зан үйлд нөлөөлөх сургалт явуулсан юм.