НИЙСЛЭЛЧҮҮД ШИНЭ ОНОО АМАР ТАЙВАН УГТЛАА
2018-01-02 00:00:00
1472
Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн “Шинэ жил – Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаа.
Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 360 чиглэлд цагдаагийн алба хаагчид Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.
2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.