Ц.АНХБАЯР “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ”-ӨӨР ШАЛГАРЛАА
Булган аймаг дахь Цагдаагийн газар аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2017” тэмцээнийг зохион байгуулжээ.
Аймгийн 12 сумын хэсгийн төлөөлөгч ажил мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөнөөс Могод сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Анхбаяр, дэд байранд Бугат сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Энхтөр, гутгаар байрт Сэлэнгэ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Отгонбаяр нар шалгарч өргөмжлөл, цом, медалиар шагнуулсан байна.
Алба хаагчид хууль эрх зүй, компьютерийн мэдлэг, дотоод сүлжээнд ажиллах, гадаад хэл, эсээ бичлэг, хэргийн газрын үзлэг хийх, галт зэвсгийн задаргаа, буудлага, автомашин жолоодох, бие бялдрын сорил төрлөөр өрсөлдөж, аваргаа тодруулсан юм.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН АЛБА ХААГЧДЫНХАА ЦААШДЫН АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ.