en

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Т.ОЮУНЗУЛ: ӨНӨӨДРИЙН ЦАГ ҮЕТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ ЗҮЙЛ ОН ЦАГИЙН УРТАД ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАРИМТ БОЛОН ХУВИРДАГ.

2017-11-29 00:00:00
2925

 

ЦАГДААГИЙН ХОШУУЧ Т.ОЮУНЗУЛ:  ӨНӨӨДРИЙН ЦАГ ҮЕТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ ЗҮЙЛ ОН ЦАГИЙН УРТАД ҮНЭ ЦЭНЭТЭЙ БАРИМТ БОЛОН ХУВИРДАГ.

 

Та Монголын Цагдаагийн байгууллагын архивын түүхэн замнал нь ямар байсан юм бол?

 Монгол Улсын Цагдаагийн байгууллагын түүх, архивын баримт эрт дээр үеэс эхтэй ч бие даасан архивын бүтэц байгаагүй. Иймээс архивт хадгалагдвал зохих түүхэн баримт сэлт нь Богд хаант Монгол улсын үе /1911-1921/, Ардын хувьсгалт засгийн /1921-1941/, социализмын үе /1941-1990/ гэсэн гурван түүхэн хэсэгт хамаарагдаж, Дотоодыг хамгаалах газар, Дотоод Явдлын Яам, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам, Төв архивын сан хөмрөгт тусгай нэгж, дугаартай хадгалагдаж ирсэн түүхтэй юм.

            1990 онд НАХЯ татан буугдаж, Засгийн газрын шууд харьяанд Цагдаагийн ерөнхий газар бие даан байгуулагдахад НАХЯ-ны Төв архиваас цагдаагийн байгууллагад холбогдох бичиг баримтыг шилжүүлэн авах, шинэ үеийн архив бүрдүүлэх, бие даасан архивын бүтэц, зохион байгуулалтыг бий болгох ажиллагаа эхэлсэн дээ.  

 

Монгол Улсын Архивын тухай хууль, Төрийн архивын ажлын үндсэн заавар болон холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж, Архивын ерөнхий газрын даргын 2005 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалаар “Төрөлжсөн архивын батламж” авч, Төрийн төрөлжсөн архивын статустай болсон тул Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтсийн харъяаллаас гаргаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2005 оны 247 дугаар тушаалаар “Цагдаагийн ерөнхий газрын Төв архив” гэсэн бие даасан нэгжийг байгуулж, сан хөмрөгийн эрхлэгч, архивчийн орон тоог шинээр нэмэгдүүлсэн. Одоо бол бүтэц орон тоо шинэчлэгдэж, чиг үүрэг өргөжиж их өнөр айл болсон.

 Одоо Цагдаагийн төв архив ямар бүтэц зохион байгуулалт, чиг үүрэгтэй талаар ярина уу?

 Цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар шинэчлэн батлахад тус архив нь “Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газар” болж өргөжин зохион байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын харъяа бие даасан нэгж болж, архивын сан, тусгай сан, түүх судлалын сектор, цагдаагийн музей гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байлаа. 

 Монгол улсад эрх зүйн шинэчлэл хийх ажлын хүрээнд 2017 онд УИХ-аар Цагдаагийн албаны хууль шинэчлэн батлагдаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/55 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын бүтцийг батлахад “Цагдаагийн ерөнхий газрын Төв архив” болгон өөрчлөн зохион байгуулж, түүний бүтцэд байсан цагдаагийн музейг Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвд шилжүүлсэн.

 

Архивын баримтын тоо бүртгэл, хадгалалт хамгаалалт хариуцсан архивч нарын орон тоог 2016 оноос шинээр нэмэгдүүлэн, архивын баримтын тоо бүртгэл, хадгалалт хамгаалалтыг зохих журмын дагуу явуулж байна. Цагдаагийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж байгаа түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл лавлагааны ач холбогдол бүхий баримтыг хүлээн авах, хадгалах, хамгаалах, архивын баримтыг зориулалтын дагуу ашиглуулах, судлуулах, нууцлалыг хангах, Цагдаагийн байгууллагын анхан шатны  архивуудад ажлын чиглэл  мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэшүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах, байгууллага, иргэдэд архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбарыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож,  архивын үйлчилгээ үзүүлэх  чиг үүрэгтэй ажиллаж байна.

 

 

Эрх зүйн орчинг сайжруулах талаар ямар ажлууд хийгдсэн бэ?

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 516 дугаар тушаалаар “Төв архивын дүрэм”, “Цагдаагийн байгууллагын анхан шатны архивын дүрэм”-үүдийг баталсан.  “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөх баримт бичгийн нэр, төрөл хадгалах хугацааны жагсаалт”,  “Нууцын зэрэглэл бүхий баримт бичиг, биет зүйлийг хамгаалах журам”, “Цагдаагийн байгууллагын нууц баримт бичгийн хадгалах хугацааны жагсаалт”- Архивын тухай хууль болон бусад холбогдох заалтыг үндэслэн боловсруулж, батлуулан мөрдүүлж, биелэлтэд  хяналт тавин  ажиллаж байна.

 

 “Цагдаагийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мөрдөх эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”, “Цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан албан хэрэг хөтлөлтийн арга зүйн гарын авлага”-ыг бэлтгэж, цагдаагийн газар, хэлтэс, харьяа нэгжүүдэд хүргүүлж, үйл ажиллагаанд нь мөрдүүлж байна. Байгууллагын онцлогийг харгалзан “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-т нийцүүлж, “Архивын лавлагаа, хуулбар олгох журам”, Архивчдын лавлагаа гаргах хяналтын карт түүнийг хөтлөх журам”-ыг боловсруулж мөрдөн ажиллаж байна.

 

       

Танай байгууллагын үндсэн чиг үүргийн нэг нь анхан шатны  архивуудад ажлын чиглэл  мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлууд байдаг. Энэ чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?   

 

Ажлын байрны тодорхойлолтод хууль эрх зүйн мэргэжилтэй, архив албан хэрэг хөтлөлтийн мэргэжлийн сургалтыг төгсөж, мэргэжлийн үнэлэхтэй гэх мэт шаардлагыг хангасан байх ёстой.

ЦЕГ-ын даргын тушаалаар Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагуудын анхан шатны архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 118 ажилтанг Архивын ерөнхий газрын  дэргэдэх архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын төвд суралцуулахаар шийдвэр гаргуулж, мэргэжлийн үнэмлэх олгууллаа.

  Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн материаллаг баазыг түшиглэн Цагдаагийн албад, нэгж Улаанбаатар хотын цагдаагийн газрын архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд “Үзүүлэх сургалт”-ыг Архивын Ерөнхий газрын  Мэргэжил удирдлагын газартай хамтран зохион байгуулсан.

 

Архивын ерөнхий  газрын удирдлага, төв орон нутгийн архивын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч  нарт Архивын ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд  дарга нарын хамтран баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Төрийн архивын аюулгүй байдал” сэдэвт үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

 

            Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Төв архивын  дарга нарын баталсан хөтөлбөрийн дагуу Төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчдад “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалтыг 8 удаа зохион байгуулсан.

 “Төрийн нууцын тухай ойлголт, хадгалалт, хамгаалалт” сэдэвт бүсчилсэн сургалтыг  Орон нутгийн цагдаагийн байгууллагуудын эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, нууцын ажилтан, бичээч нарын дунд тусгай хөтөлбөрөөр ЦЕГ-ын Төрийн нууцын хэлтэс, Сургалтын нэгдсэн төв, орон нутаг дахь Тагнуулын байгууллагатай хамтран гурван удаа зохион байгуулав.

 

Архивын ерөнхий газраас Монгол улсын Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ын 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллах зөвлөмжийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга нарын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу “Байгууллагын архивын баримтын ашиглалт” сэдэвт 1.5 кредит цагийн сургалтыг Архивын ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн багш нартай хамтран Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудыг хамруулан хоёр ээлжээр зохион байгуулан явууллаа.

 

         “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах арга зүй”, “Устгах хэргийн акт үйлдэх арга зүй” сэдэвт  “Зааварчилга № 01, 02”-ыг боловсруулж,  Төв,  орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлж, арга зүйгээр хангаж, Говьсүмбэр, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Ховд, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрууд, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тусгай газар, Нийслэлийн цагдаагийн газар, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Сургалтын төв, Мэдээлэл технологи холбооны төв, Хүч спорт хороо, Хамгаалалтын 2, 3 дугаар газрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, арга зүйн зааварчилга өглөө.

Энэ оны байдлаар гэхэд  / давхардсан тоогоор / хөмрөг үүсгэгч байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад 375 удаа /утсаар болон биечлэн, линк/ арга зүйн зааварчлага  зөвлөмж чиглэл өгч, үйл ажиллагааны тайлан мэдээг нь авч, шалгуур үзүүлэлтээр дүгнэн, ажиллаж байна.

 

            Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын 2016 оны А/16 дугаар тушаалаар тус цагдаагийн газрын харъяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтыг зохион байгуулж явуулж, байгууллагын анхан шатны архивын үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн заавар зөвлөгөө өглөө.

 

Хөмрөг үүсгэгч байгууллагуудын үйл ажиллагаанд  хяналт шалгалт  хэрхэн явуулж байгаа вэ?   

 

             “Нийслэлийн цагдаагийн хүрээний газар, хэлтсийн үйл ажиллагаанд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэсэгчилсэн шалгалт явуулах удирдамж”-ийн дагуу хэсэгчилсэн шалгалтын комисст ажиллаж, 17 байгууллагын “Төрийн нууц хамгаалах журам” /код-114/ болон “Нууцын зэрэглэлтэй баримт бичиг биет зүйлийг хамгаалах журам”-ын үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгасан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Дорнод аймаг дахь цагдаагийн газар, Төмөр зам дахь  цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Бүртгэл хяналтын төв зэрэг байгууллагын үйл ажиллагаанд явуулсан  төлөвлөгөөт шалгалтын ажлын хэсэгт ажиллаж, архив албан хэрэг хөтлөлтийн байдалтай нь танилцаж, шалган зааварчилж, арга зүйн зөвлөмж өгсөн нь үр дүнгтэй ажил болсон.

 

     Танай байгууллагаас архивыг сурталчлах, таниулах талаар ямар ажлыг хийж байна вэ?

 

.“Цагдаа” сэтгүүл, Архивын ерөнхий газрын сайтад  цагдаагийн байгууллагын түүхэн замналын талаар мэдээ, мэдээлэл, фото зургуудыг хэвлүүлж байршуулж, нийтийн хүртээл болголоо.

 

 “Цагдаагийн байгууллагын бахархал” сэдэвт онлайн үзэсгэлэнд тавих материалыг бэлтгэж, фото зурагжуулан Архивын ерөнхий газрын цахим хуудсанд байршууллаа.

 “Эрдэм шинжилгээний лавлах” үйлдэх ажлын хүрээнд Завхан аймаг дахь цагдаагийн газрын 1990-2004 оны байнга хадгалах  хадгаламжийн нэгжид карт болон картын бүртгэл үйлдэж хийх ажлын хүрээнд 18 хөмрөг үүсгэгч байгууллагуудын хөмрөгийн танилцуулгыг бэлтгэсэн.

 

Байгууллагын үйл ажиллагааны алсын хараа, уриа, ажлын чиглэлийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тус архивын байранд гурван  удаа зохион байгуулсангүй гээд цөөнгүй ажлууд бий.

 

Архивын ажилтнууд тоосжилттой орчинд ажилладаг.  Алба хаагч, ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажил зохион байгуулдаг уу ?

Алба хаагч, ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор албан өрөө тасалгаануудыг засварлаж, шаардлагатай техник хэрэгслээр хангаж, ажлын халад, амны хаалт, улавч, хуруувчаар хангах талаар зохих судалгаануудыг хийж, удирдлагад танилцуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/152 дугаар тушаалаар Төв архивын албан хаагч, ажилтнуудад ажлын хувцас, амны хаалт, бусад хэрэглэлийн нормыг батлуулан зохих хангалтыг хийж байна.

 

 Цагдаагийн ерөнхий газрын харъя нэгж, Төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдэд  ажиллаж байгаа архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын ажлын байрыг ТТ-8 зэрэглэлд, цагдаагийн офицерийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай саналыг  боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүлээд байгаа.

 

Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Танай байгууллага ямар амжилт бүтээлээр угтаж байна вэ? 

 

 Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтаж, Төв, төрөлжсөн архивуудын дунд зохион байгуулагдсан “Архивч-2017” ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд тус архиваас 5 алба хаагч оролцож, цагдаагийн дэд ахлагч Г.Түвшинжаргал 2 дугаар байр, цагдаагийн ахлагч А.Оюунтүлхүүр 3 дугаар байр, урлагийн наадамд язгуур урлагын төрлөөр Тэргүүн байр, спортын тэмцээнд сагсан бөмбөг, ширээний теннисний багууд хүрэл медаль тус тус хүртлээ.

Архивын үндсэн ажлын нэг болсон архивын баримтыг эргэлтэд оруулах, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад үзэсгэлэн гаргах ажил зайлшгүй шаардлагатай байдаг тул архивын байрны подволын хэсэгт өөрсдийн боломжийг ашиглан,  “Үзэсгэлэнгийн танхим”-г байгуулсан.

 

Оны эцэс болж байна. Ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтах гэж байна уу ?

 

            Төрийн архивын ажлын өдөр тутмын үйл ажиллагааг Төрийн архивын ажлын үндсэн зааврын дагуу зохион байгуулан явуулж, 2015 онд явагдсан байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт Цагдаагийн ерөнхий газар 96.6, 2016 онд явагдсан төрийн архивын улсын үзлэгт тус газар нь 99.5 хувийн үнэлгээтэй тус тус шалгагдаж төрийн архивуудаас улсын хэмжээнд  ТЭРГҮҮН байр эзлэсэн.

 

Архив албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагчийн болон байгууллагын үйл ажиллагааны тайлан, хадгаламжийн санд хадгалагдаж байгаа баримтын судалгааг 2016 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар тус тус гаргаж  Архивын ерөнхий газарт хүргүүлж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэж, 2016 оны ажлын дүнгээр А үнэлгээтэй шалгагдаж, Төрийн архивуудаас улсын хэмжээнд дэд  байранд шалгарч, “Батламж” үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 

Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Архивын ерөнхий газрын дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд  дарга нарын хамтран баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Төрийн архивын аюулгүй байдал” сэдэвт үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

 

Архивын хадгаламжийн сангуудын өрөөний чийгшил, дулааныг өдөр болгон хянаж, тэмдэглэл үйлдэж, “Архив, аж ахуйн өдөрлөг-ийг сард хоёр удаа  зохион байгуулан явуулж байна. Тус архивын явуулж байгаа архив, аж ахуйн өдөрлөгийг нийтийн хүртээл болгох, судлаж нэвтрүүлэх туршлага байна гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч нар сайшаан тэмдэглэсэн болно.

 

Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар “Он цагийн түүхийн гэрч - оны аварга ажилтан”,  “Чадварлаг архивч”  шалгаруулах журмуудыг батлан мөрдүүлж, “Он цагийн түүхийн гэрч - оны аварга ажилтан”-аар “Чадварлаг архивч” –аар тус бүр хоёр алба хаагч шалгараад байна.

Та бас  цагдаагийн архивын ажилтай холбогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ  ховорхон болоод амаргүй ажил амьдралтай холбогсон талаараа бидэнд хуучилна уу ?

Би ЦЕГ-ын Төв архивын тусгай сангийн эрхлэгчээр ажиллаж байна. Ховд дахь багшийн дээд сургуулийг төгсөж, хөдөө орон нутагт 12 жил багшийн ажлыг хийгээд 1999 оноос Цагдаагийн байгууллагад орж ажиллан,  18 жил ажиллаж байна. Үүнээс 15 жил нь архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг хийлээ. Тусгай сан нь архивын баримтыг нөхөн бүрдүүлэх, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, хадгалалт хамгаалалт, нууцлал аюулгүй байдлыг хангах,  мэдээлэл лавлагааны зорилгоор ашиглуулах, баримтын үнэ цэнийг нягтлан шалгах, алба хаагчдад архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна. 

Өнөөдрийн цаг үетэй холбоотой бүх зүйл он цагийн уртад үнэ цэнэтэй баримт болон хувирдаг. Өнөө цаг, өнгөрсөн,  ирэх гурван цагийг илтгэн холбох баримтуудыг төвлөрүүлэн хадгалж, хамгаалж, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу байгууллага, иргэдэд ашиглуулж байдаг нь архивын чиг үүрэг. Архивын талаар суут хүмүүсийн сонгодог үгс байдаг, Амьдрал ус мэт урсан өнгөрдөг, архив уул мэт сүндэрлэн үлдэнэ. Архив бол түүхийн шинжлэх ухааны алтан агуулах” хэмээх үгс архивыг илэрхийлж буй хэрэг юм.

              Цагдаагийн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн түүхэн үйл явцыг гэрчлэн нотлох баримтуудыг хадгалж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь архивч бидний эрхэм үүрэг. Энэ ажил мэргэжлээрээ бахархаж явдаг. Би энэ мэргэжлээ эмчийн ажилтай зүйрлүүлж үздэг, баримтын, цаасны эмч гэж боддог.  

Мөрдөс нэгтэй алба хаагч нартаа болон их түүхийг бүтээж байгаа үе үеийн цагдаагийн алба хаагч нар, мэргэжил нэгтэй архивч нартай  Архивын ерөнхий газар байгуулагдсны түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргэж байна.

 

 

ШИНЭ МЭДЭЭ
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
79
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
60
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
253
253
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
253
253
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
253
253
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
253
253
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
253
253
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
253
253
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
253
253
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
253
253
2025/06/26
Газрын гэрчилгээ
253
253
2025/06/26
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2025/06/25
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Эль” эмнэлгийн зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/24
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
“Процессын дахин инженерчлэл”-ийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна
253
253
2025/06/24
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын Олон улсын хамтын ажиллагааны товчооны дарга, бригадын генерал Лий Жүн Хён тэргүүтэй зочид төлөөлөгчид албан айлчлал хийж байна
253
253
2025/06/24
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
Залуу манлайлагч мөрдөгч, удирдах албан тушаалтан бэлтгэх төсөл үргэлжилж байна
253
253
2025/06/23
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
Алба хаагчдад томилолтын хуудас гардуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж байна
253
253
2025/06/23
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2025/06/27
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
Төгсөгчид цол, энгэрийн тэмдэг, дипломоо гардан авлаа
253
253
2025/06/21
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас зарлаж буй нээлттэй тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2025/06/20
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2025 оны хагас жилд дотоод аудитын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2025/06/20
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
Глен Краннэжийн айлчлал өндөрлөлөө
253
253
2025/06/20
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2025/06/20
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
Дундговь аймгийн цагдаагийн газрын бүтэц
253
253
2025/06/27
Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт
253
253
2025/06/19
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Шинээр томилогдсон алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2025/06/19
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
“Уран жолоодлого-2025” тэмцээн боллоо
253
253
2025/06/18
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2025/06/17
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн зөвлөх/эксперт Глен Краннэжийг хүлээн авч уулзлаа
253
253
2025/06/16
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
“Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
253
253
2025/06/14
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно
0
79
2025/07/03
Явган аялал зохион байгууллаа
Явган аялал зохион байгууллаа
0
60
2025/07/01
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
Хамгаалалт, зохицуулалт үргэлжилж байна
0
203
2025/06/29
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
Цагдаагийн байгууллагаас 600 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
0
250
2025/06/28
Миний мөр...
Миний мөр...
0
953
2025/06/28
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө
0
324
2025/06/28
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
“Шийдвэрлэлт-1” нэгдсэн арга хэмжээний эхний үе шатыг дүгнэлээ
0
64
2025/06/28
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх 24 удаагийн тусгай шалгалт, сонгон шалгаруулалт зарлаж, алба хаагчдыг томилсон
0
130
2025/06/27
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын "Ёс зүйн дэд хороо"
0
82
2025/06/27
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчдын мэдээлэл
0
86
2025/06/26
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос