ДОРНОГОВЬ АЙМАГ ТЕЛЕКАМЕРЫН ХЯНАЛТЫН ТӨВТЭЙ БОЛОВ
2017-11-29 00:00:00
1127
Иргэдийн амар тайван амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Дорноговь аймагт телекамерын хяналтын төвийг байгуулжээ. Сайншанд сумын төвийн 34 цэгт чиглэлт, татдаг, эргэдэг, улсын дугаар илрүүлэгчтэй зэрэг 68 камерыг байршуулсан байна.
Аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өөрсдөө ус, халаалт, тог, дотоод засал тохижилтыг хийж дуусган ашиглалтад оруулжээ.