"ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН" ЦОГЦОЛБОРТ ЦӨӨН БАЙР ҮЛДЛЭЭ
Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "ЦАГДАА ХОТХОН - АМГАЛАН" цогцолборын 180 айлын орон сууцны барилгын ажил дуусах дөхөж байна.
Барилгын ажлыг он гарахаас өмнө дуусгаж, захиалга өгсөн алба хаагчдыг монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын өмнө байранд нь оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Орон сууцны 1м.кв нь 950 мянган төгрөг бөгөөд урьдчилгаа 30 хувийг төлж, “Хаан банк”-ны 8 хувийн хүүтэй зээлд хамруулж байгаа нь алба хаагчдад хэрэгтэй шийдвэр болсон бөгөөд цөөн байр үлджээ.
Тус барилгын ажлын гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2" орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК ажиллаж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Ажлын хэсгийн ахлагч цагдаагийн хурандаа П.Батбаатараас авна уу. Утас: 9898-7585