БНСУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий Прокурорын Газрын Тоон ул мөр шинжлэх хэлтсийн дарга Жонгмүү Чой тэргүүтэй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий Прокурорын газрын Цахим ул мөр шинжлэх үндэсний төвийн төлөлөөгчид Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт айлчлал хийж байна.
БНСУ-ын төлөөлөгчдийг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал хүлээн авч уулзан, Монгол Улсын цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх болон тухайн төрлийн үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэх нөхцөл боломжийн талаар мэдээлэл, санал солилцлоо.
БНСУ-ын талаас Монгол Улсын цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой төрлийн сургалтын болон техникийн туслалцаа үзүүлж нягт хамтран ажиллахаар болсон юм.