• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН АХМАД Т.ОТГОНЗАЯА ЖЮҮ-ЖИЦҮГИЙН ААШТ-ЭЭС ХОС МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-09-12
ЦАГДААГИЙН АХМАД Т.ОТГОНЗАЯА ЖЮҮ-ЖИЦҮГИЙН ААШТ-ЭЭС ХОС МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ЦАГДААГИЙН АХМАД Т.ОТГОНЗАЯА ЖЮҮ-ЖИЦҮГИЙН ААШТ-ЭЭС ХОС МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Т.Отгонзаяа Жюү-жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр тэмцээний эхний өдөр Мастер 1 ангиллын хөх бүсний -77кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол тус ангилалынхаа Үнэмлэхүй жинд АЛТАН медалийн тавцанд зогслоо.

Т.Отгонзаяа мөнгөн медаль хүртсэнийнхээ дараа "Арай л болсонгүй удаах байранд орлоо тусалж, дэмжсэн ах нартаа, найз нөхдөдөө, ажилын хамт олон, Цагдаагийн байгууллагадаа ,Тусгай ажиллагааны газрын дарга цагдаагийн хурандаа Д.Батсайхан, дэд дарга цагдаагийн дэд хурандаа Ж.Батцагаан нартаа маш их баярлалаа". Ардын багш Буянгийн Ганбат багшдаа баярлалаа" хэмээн өөрийн нүүр номоороо дамжуулан баярын сэтгэгдлээ илэрхийлсэн.

БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.