ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ДАМДИНСҮРЭНГ УРЬЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2017-08-25 00:00:00
1620
ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ДАМДИНСҮРЭНГ УРЬЖ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Булган аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал С.Дамдинсүрэнг урьж, уулзалт зохион байгуулан цагдаагийн албаны бахархал, онцлог болоод буурал генералын сургаал, зөвлөгөө, сэтгэлийн үгийг сонсчээ.
Монгол Улсын гавьяат хуульч, хошууч генерал С.Дамдинсүрэн нь Булган аймгийн Орхон сумын харьяат юм. Уулзалтын үеэр түүнд Цагдаагийн газрын хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулсан байна. Мөн төрөлх нутаг Орхон сумынх нь ЗДТГ-аас хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ.