ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ АЖИГЛАХ ХЯЗГААРЛАГДМАЛ ХОРООНЫ ТЭРГҮҮН, ЭЛЧИН САЙД НОЁН ГЭЭРТ-ХИНРИЧ АРЭНСИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газраас Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр байгуулсан 2017 оны Ерөнхийлөгчийн Сонгуулийн үйл явцыг ажиглах хязгаарлагдмал хүрээ бүхий Хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт-Хинрич Аренсийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Сонгууль ажиглах хорооны Хуулийн шинжээч Марианна Скопа, мөн тус хорооны Аюулгүй байдал хариуцсан ажилтан Ноа Лэйн нар байлцлаа. Уулзалтаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг оролцоо, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ажиллах олон улсын ажиглагчдын аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудаар харилцан санал солилцлоо.