“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2017-05-01 00:00:00
1455
“МОНГОЛ УЛС ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр Хууль сахиулахын их сургуулиас “Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Монгол Улс дахь гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.