en

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА.

2017-05-01 00:00:00
1932

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан хуваарь, удирдамжийн дагуу 2016 онд тус хэлтсээс төлөвлөгөөт болон хэсэгчилсэн шалгалтын явцад төв,орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн  ололттой тэргүүн туршлагаар дурьдагдсан ажлуудыг сонгон авч түгээн дэлгэрүүлж  байна.

Иймд харьяа нэгж, алба, төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд доорхи ажлуудтай танилцан болоомжит ажлуудын сонгон авч хэрэгжүүлж ажииллахыг та  бүхнээс хүсье.  

1. Хэнтий аймгийн цагдаагийн газар “Таньж олуулах, байцаалтын өрөө”-ний зураг төсөл, төсвийг аймгийн “Иргэний зөвлөл”-д танилцуулан шийдвэрлүүлж, ашиглалтад оруулан үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

 2. Сүхбаатар аймгийн цагдаагийн газар алба хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор “Энх багана” ХХК-тай гэрээ байгуулан 20 айлын 5 давхар орон сууцыг 1 метр квадрат нь 800.0 мянган төгрөгийн үнэтэйгээр барьж ашиглалтад оруулснаар цагдаагийн газрын 20 алба хаагч шинэ орон сууцтай болсон.

3. Цагдаагийн газрын гадна болон дотор тохижилтод 61.7 сая төгрөг зарцуулж, өөрсдийн нөөц бололцоог ашиглаж бүрэн цэцэрлэгжүүлсэн.

4. Дархан-Уул аймгийн цагдаагийн газар алба хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор “Хос уран цамхаг” ХХК-тай гэрээ байгуулан 60 айлын 10 давхар орон сууцыг 1 метр квадрат нь 900.0 мянган төгрөгийн үнэтэйгээр барьж ашиглалтанд оруулснаар цагдаагийн газрын 21 алба хаагч шинэ орон сууцтай болсон.

5. Говь-Алтай аймгийн цагдаагийн газар аймгийн төвд зөвшөөрөл, хяналтгүй хөдөлгөөнд оролцож байсан суудлын автомашинуудыг бүртгэлжүүлэн Есөнбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр такси үйлчилгээний журам  батлуулан ажилласнаар дээрх үйлчилгээ эрхэлж байгаа иргэд бүртгэлтэй болж үйлчилгээний чанар дээшилсэн, мөн бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор явган хүний гарцан дээр эцэг эхийн төлөөлөл ажиллуулж, хүүхдүүдийн цүнх, үүргэвчинд гэрэл ойлгогч бүхий тууз оёулах ажил зохион байгуулсан нь осолд өртөх эрсдлийг буруулахад нөлөөлсөн.

6. Ховд аймгийн цагдаагийн газар аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, Жаргалант сумын нутаг дэвсгэрийг хөдөлгөөнт эргүүлийн хяналтанд авахад шаардагдах автомашин, техник хэрэгслийн талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал хүргүүлж, тоёота приус-20 маркын 5 автомашиныг шийдвэрлүүлэн эргүүлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа;

7. Замын цагдаагийн алба албаны үйл ажиллагаанд ашиглах зорилгоор Зам тээврийн яамны Авто тээврийн үндэсний төвөөс хамтын ажиллагааны хүрээнд 28 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хурд хэмжигч багаж шийдвэрлүүлсэн.

8. Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг дүүргийн нутаг дэвсгэрт 16 уулзвар, зам байршилд өндөр хүчин чадал бүхий хяналтын камерыг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 1.6 тэрбум төгрөгний өртөгөөр суурилуулж, хяналтын иж бүрэн кабинетыг тасгийн байранд байршуулж ажилд оруулсан;

 9. Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг нь дүүргийн засаг даргын тамгын газарт санал оруулж замын эвдэрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7.700.000 /долоон сая долоон зуу/ төгрөгийн өртөг бүхий хүнд даацын авто машины бүх жинг хэмжих зөөврийн электрон жин /пүү/-г шийдвэрлүүлсэн;

 10. Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны ажлын алба нь Интерполын мэдээллийн санд шууд хандалт хийж “Эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүд, сэрэмжлүүлж байгаа, сураггүй алга болсон хүн, хулгайлагдсан гээгдсэн зорчих бичиг баримт, хулгайлагдсан тээврийн хэрэгсэл, урлагийн бүтээл“-ийн мэдээллийн сангийн  мэдээлэлтэй танилцах эрхийг дотоодын байгууллагуудад олгож, цаашид ийм мэдээлэлтэй танилцах эрх бүхий байгууллагуудыг тодорхойлж эрх олгохоор гэрээний төсөл, шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээллийг хүргүүлэн ажиллаж байгаа;

  11. Холбооны хэлтэс Байгууллагын интернэтийг нэгдсэн нэг гарцаар хангах, хурдыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 10 mbps  хурдыг “Жимобайлнет” ХХК-тай гэрээ байгуулж, 40 mbps болгон  нэмэгдүүлсэн.

  12. Холбооны хэлтэс Цагдаагийн байгууллагад дүрстэй хурал, цахим болон зайн сургалтын систем нэвтрүүлэх”, “Хэт богино долгионы радио холбоог тоон технологид  шилжүүлэх”, “Богино долгионы радио холбоог шинэчлэх”, “Цагдаагийн утасны дугаар” (Phone number of police) ашиглах төсөл зэрэг бичиг баримтыг боловсруулан Цагдаагийн байгууллагын Мэдээлэл, холбоо, технологийн бодлогын зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжлэг авч хөрөнгө, зардлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулсан.

13. Замын цагдаагийн алба улсын хэмжээнд бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлэх, мэдээллийн санд жолоочийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн даатгал, татвар, эрэн сурвалжлалтын болон цагдаагийн байгууллагын тоо бүртгэлийн нэгдсэн сангийн мэдээллийг оруулах, зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг илгээх, жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох систем нэвтрүүлэх, техник, технологийг дэвшлийг ашиглах, телекамерын хяналтын системийг нэвтрүүлэх, хяналт шалгалтын техник хэрэгслийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсан;

14. Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг нь Авто замын газраас 98.333.834 төгрөг, дүүргийн засаг даргаар 4 удаагийн захирамж гаргуулж, 44.272.000 төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлж, зорчих хэсгийн эгнээ нэмэгдүүлэх, гүүрэн гарц шинээр хийх, замын тэмдэг, тэмдэглэгээг солих, шинээр байрлуулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн;

15. Тасгийн үйл ажиллагаа явуулж байгаа байрыг ашиглалтын шаардлага хангахгүй талаар Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газраас дүгнэлт гаргасан тул оффиссын байрны зураг, төсвийг хийлгэн тус дүүргийн 20 дугаар хороонд  уг барилгыг  бариулах 1125 м2 газар эзэмших гэрчилгээг гаргуулсан;

16. Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн тасаг нь дүүргийн нутаг дэвсгэрт замын зохион байгуулалтын чиглэлээр 3 уулзвар, нийтийн тээврийн 2 буудлын байршлыг өөрчлүүлэх, 1 замыг чөлөөлүүлэх, 5 гудамжны замын нөхцлийг сайжруулан засвар хийлгэх, 5 сургуулийн орчинг стандартын дагуу тохижуулж, тэмдэг, тэмдэглэл, хурд сааруулагч хийлгэж, 4 гудамж, замд явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах 1154 метр хайс тавиулж, 10 гудамж замд үргэлжилсэн шугам, тасархай шугам, зогс шугам, явганы гарц зэрэг нийт 1.806.2 м2 тэмдэглэгээ хийлгэж, гудамж, замын 9 цэгт гэрлэн дохио тавиулсан байна.

Дотоод хяналт Аюулгүй байдлын газраас 2013-2015 онд төв, орон нутгийн цагдаагийн  байгууллагаас хэрэгжүүлж байгаа тодорхой үр дүнгээ өгсөн ажил, тэргүүн туршлагыг судлан үзэж түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор 37 нэгжээс ирүүлсэн 159 ажлыг сонгон авч нэгтгэн 372 ширхэг гарын авлага болгон тарааж нэгжүүдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байдлыг судлан үзэхэд 151 буюу 94,9 хувийг зохион байгуулсан тухай танилцуулга ирүүлсэн.

Цаашид зохион байгуулсан шалгалтын хүрээнд ололттой ажлуудыг ямар арга хэлбэрээр зохион байгуулсан, санхүүжилтийн эх үүсвэр, анхаарах асуудлын талаар тухайн нэгжээс хавсралт хүснэгтийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл авч сурталчлах болно.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
148
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
122
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо

Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
148
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
122
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
108
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
125
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
105
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
123
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
115
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
266
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
219
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
240
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос