Б. ОЮУТБОЛД: МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ 12,5 ХУВИАР БУУРСАН

Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2017-04.04-07 ны хооронд зохион байгуулагдаж өндөрлөсөн. Энэ үеэр Баянхонгор аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.
-Аймаг орон нутгийнхаа онцлогийн талаар яриагаа эхлүүлье.
-Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд газар орныхоо эрүү, хэв журмын нөхцөл байдлыг нэн тэргүүнд судлах хэрэгтэй байдаг. Баянхонгор аймаг нь 116 мянган квадрат километр хавтгай дөрвөлжин талбайтай, Улаанбаатар хотоос баруун тийш 620 км зайд оршдог, газар зүйн дөрвөн муж, байгалийн гурван бүс, цаг агаарын хоёр бүс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд 20 сум, 104 багтай. Аймгийн хэмжээнд 182 төсөвт байгууллага, 1120 аж ахуйн нэгж, Дөрвөн төрийн өмчит үйлдвэрийн газар, Их, дээд, тусгай мэргэжлийн хоёр сургууль, ерөнхий боловсролын 29 сургууль, бүртгэлтэй хүүхдийн цэцэрлэг 36 байдаг. Аймгийн нутаг дэвсгэрт жилийн дөрвөн улирлын аль ч цагт байнга хувиараа ашигт малтмал олборлодог 3000 орчим иргэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр иргэдийн хөдөлгөөнийг дагасан хүнсний бүтээгдэхүүн болон махны худалдаа эрхэлдэг иргэд байнгын үйл ажиллагаа явуулдаг. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээр Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн тээврийн хэрэгслүүд улсын чанартай замаар өдөрт дунджаар 130, сард 5000 орчим тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг.
-Аймаг орон нутгийнхаа аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Манай Цагдаагийн газраас 2013-2016 оны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө болон 2021 он хүртэлх хөгжлийн стратеги хөтөлбөр гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан. Энэ нь алба хаагчдын мэдлэг боловсрол цагдаагийн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй. Тийм ч үүднээс албан хаагчдынхаа мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр 2016 онд ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан сургалтад 44, Хууль сахиулах их сургуулийн эчнээ сургалтад тав, ХСИС-ийн магистрын сургалтад хоёр , Англи хэлний сургагч багшийн болон дунд, гүнзгий шатны сургалтад тус бүр дөрөв, “Улаанбаатар Эрдэм-Судлал” дээд сургуулийн эчнээ эрх зүйн ангид 17 ахлагчийг дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр сургаж байна. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас “Орхон” их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан 2015-2016 оны хичээлийн жилд 28 алба хаагчийг магистрантурын сургалтад хамруулах ажлыг орон нутагтаа зохион байгуулж, Хууль зүйн магистрын зэрэг олгох шалгалтыг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн БНСУ-ын Сөүл хотын Галын академийн "Эрэн хайх, аврах ажиллагаа, эрүүл мэндийн анхны тусламжийн дадлага, сургууль" сэдэвт хоёр удаагийн сургалтад долоон алба хаагчийг амжилттай хамруулсан. Энэ нь цагдаагийн байгууллага мэдлэг, мэдээлэл бүхий авьяас чадвартай хүний нөөцтэй байх, хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн юм.
-Алба хаагчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ? Орон нутагт боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөл байдал нилээд тулгамдсан асуудал байдаг.
-Байгууллагын хамгийн гол тулгуур бол хүний нөөц, боловсон хүчин юм. Ийм ч учраас нутаг дэвсгэрийн цагдаагийн алба хаагчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлийн судалгааг хийсэн. Мөн ЦЕГ-аас хэрэгжүүлж байгаа “Цагдаагийн алба хаагч ажилтны нийгмийн баталгаа, эрүүл мэндийн хамгаалал” хөтөлбөрийн хүрээнд байгууллагын 112 алба хаагчийн гэрээр орж ар гэр, ахуй амьдралтай нь танилцан тэдний ар гэрт тулгамдаж байгаа ямар асуудал байгааг судалсан. Ингээд орон сууцны хэрэгцээний үндсэн дээр орон нутгийн дэмжлэгтэйгээр 30, 40 айлын орон сууцыг үе шаттайгаар бариулан ашиглалтад оруулж, алба хаагчдын нилээд хувь нь орон сууцтай болсон. Үүнээс 38 алба хаагчид өмчлөлийн газрын асуудлыг шийдвэрлэж төсвийн урамшууллаас хашааны мөнгөний 50 хувийг шийдвэрлэн олгож байна.
Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг Малжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 онд 316000 төгрөгөөр малжуулах эхлэлийг тавьж, одоо 19 сумын хэмжээнд нийт 287 толгой малтай болсон байна. Монгол Улсад “Вируст хепатиттай тэмцэх” үндэсний арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Эрүүл элэг” хөтөлбөрийг байгууллага дээрээ хэрэгжүүлж, элэгний В, С вирус тоолох шинжилгээнд 92 алба хаагчийг хамруулж, хоёр удаагийн вакцин хийлгэж, цаашид хэрхэн эмчлүүлэх талаар нарийн мэргэжлийн эмчээр зөвлөгөө өгүүллээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “АССUVIХ А30” загварын өнгөт 4D эхо төхөөрөмжөөр нэг удаа үнэ төлбөргүй оношлуулах эрхийн бичгийг 124 алба хаагчид олгон, хуваарийн дагуу үзлэгт хамруулж, мэргэжлийн эмчээр зөвлөгөө өгүүлж байна. “Элэгний В,С вирус”-ыг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх шинжилгээнд нийт 48 алба хаагчийг хамруулсан нь эрүүл мэндийг хамгаалсан чухал ажил болсон.
Газрын даргаас болон зөвлөлийн гишүүд энэ онд хоёр удаа 19 сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлыг шалгаж, амьдрал ахуйтай нь танилцах явцад гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангуулах чиглэлээр сумдын удирдлагатай уулзаж, хүсэлт уламжилснаар зургаан алба хаагчийн гэр бүлийн гишүүдийг ажлын байраар хангасан. Мөн залуу гэр бүлийг дэмжиж дөрвөн алба хаагч Улаанбаатар хотод “Гэрлэх ёслолын ордон”-д хуримаа хийхэд дэмжлэг үзүүлсэн.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал хорогдож, цас зудтай, отор нүүдэл зэргээс малчдын эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал хүндэрч, мал төллөж буй энэ үед малчдадаа туслах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион явуулж буй “Шинэ зууны илгээлтийн эзэд-2016” аяны хүрээнд идэвх санаачилгатай оролцон, тус газрын 19 алба хаагчийг 10 хоногийн хугацаагаар 19 суманд “Илгээлтийн эзэн”-ээр явуулж ажиллуулаад байна.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 23 дугаар тогтоолоор сумдад болон аймгийн төвд албан хэрэгцээнд ашиглагдаж байсан элэгдлээрээ өртгөө нөхсөн 13 тээврийн хэрэгслийг актлуулж, дуудлага худалдааг зохион байгуулж уг тээврийн хэрэгслийг хариуцаж байсан алба хаагчид нь өөрсдөө худалдан авсан. Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн урлагийн наадамд шалгарсан 17 алба хаагчийг БНХАУ-ын Эрээн хотод, ажлын амжилтаараа шалгарсан 23 алба хаагчийг дотоодын үзэсгэлэнт газруудаар аялуулсан юм. Энэ оны нэгдүгээр улиралд ажлын амжилтаараа шалгарсан 24 алба хаагчийг ОХУ, БНХАУ-д аялууллаа.
Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан. Хуульд цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар хэрхэн тусгагдсан бэ?
Цагдаагийн албаны тухай хууль 2017 оны 02 дугар сарын 09-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулиар цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой шийдвэрлэсэн, журмаар зохицуулж байсныг хуульчилж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм. Хуульд зааснаар цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль, журамд зааснаар Засгийн газар нөхөн олговор, тусламж үзүүлэхээр заасан. Түүнчлэн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгох, тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарыг тогтоож өгсөн. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг хэрхэн оролцуулах талаар тодорхой тусгаж өгсөн.
Хуулийн эх бичвэрийг хүлээн авах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. Танай аймгийн хувьд энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан бэ?
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын хэмжээнд шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг гардан авах, Цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг энэ оны 03 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулсан. Арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хууль хяналтын болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлага, ажилтан албан хаагчид оролцсон. Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нараас гардан авч, нийт алба хаагчдаар тангараг өргүүлсэн нь алба хаагчдын ажиллах урам зоригийг сэргээсэн үйл явдал болсон юм. Мөн энэ талаар аймаг, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон орон нутагт ажилладаг төвийн хэвлэл мэдээллийн сурвалжлагчид суваг сувгаараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.
-Цагдаагийн албаны тухай хууль батлагдаж, Иргэний зөвлөл, олон нийтийн цагдаа ажиллуулах эрх зүйн зохицуулалт бий болсон. Энэ талаар тодруулаач?
-Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн хэмжээнд 28, Олон нийтийн цагдаа ажиллуулахаар орон тоог батлуулж, 19 сум, 9 багт тус бүр 1 Олон нийтийн цагдаа ажиллуулдаг. 2017 оны урамшуулалд 100.008.000 төгрөг шийдвэрлүүлсэн. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийг хоёр дахь удаагаа шинэчлэн байгуулж, Иргэдийн хурлын дэргэд ажиллаж байна.
-Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар шинэ байр хүлээж авсан энэ орон нутгаас анх удаагаа шинэ сайхан барилгыг сүндэрлүүлэн ашиглалтад оруулсан энэ талаараа яриач?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд Цагдаагийн газрын шинэ конторын барилгын ажлыг эхлүүлж, есдүгээр сард ашиглалтад оруулснаар алба хаагчдын ажиллах орчин болон иргэд үйлчлэх үйлчилгээнд эерэг үр дүн гарах нөхцөл бүрдсэн. Цагдаагийн газрын офицер бүрэлдэхүүн 100 хувь албанаас компьютер, принтерээр хангаж, бүх өрөөг дотоод сүлжээ болон интернэтэд холбосон зэрэг ажил үүргээ түргэн шуурхай хэвийн явуулах нөхцөл бүрдсэн. 2016 онд суманд хоёр кобан барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулснаар аймгийн бүх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар мөн аймгийн төвд ажиллаж байгаа хэсгийн байцаагч нар баг дээрээ албаны байраар бүрэн хангагдсан нь бусдад үлгэр дууриалал болохоор ажил болсонд бид баяртай байгаа .
-Танай аймгийн сүүлийн жилүүдийн гэмт хэрэг, захиргааны зөрчил ямар түвшинд байгааг сонирхмоор байна?
-Сүүлийн дөрвөн жилд 1913 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2012 онд 336 гэмт хэрэг бүртгэгдэж 69,1 хувийн илрүүлэлттэй байсан бол 2016 онд 356 гэмт хэрэг бүртгэгдэж 74,4 хувийн илрүүлэлттэй болж өссөн байгаа. Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 672,4 сая төгрөгийн хохирол учирснаас 526,0 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилж, 381,8 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн. Гудамж, талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эргүүлийн нэгдсэн байршилт”-ыг хоёр удаа өөрчлөн зохион байгуулж, 54 төрлийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг үе шаттайгаар төлөвлөгөө гарган ажилласнаар гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 12,6 хувиар, гэмт хэргийн гаралт 6,6 хувиар буурсан. Түүнчлэн Аймгийн Засаг даргын “Нийтийн эргүүл”-ийг ажиллуулах тухай захирамжийг гаргуулан, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудыг хуваарьт оруулж 50 аж ахуйн нэгж, байгууллагын 246 алба хаагч, ажилтнуудыг “Нийтийн эргүүл”-д гарган ажиллуулж байгаа нь зорих үр дүнгээ өгсөн ажил болоод байна.
-Орон нутагт малын хулгайн гэмт хэрэг их гардаг. Танай аймгийн хувьд?
-Аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг үйлддэг болон үйлдэж болзошгүй 92 хүний дэлгэрэнгүй судалгааг гарган үйл хөдөлгөөнд нь хяналт тавьж байгаа. Түүнчлэн 17 сумын 96 “Малчдын бүлэг”-ийн үйл ажиллагаатай танилцан, тэдний идэвхийг өрнүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган урамшуулж ажилласнаар бүртгэгдэх үедээ сэжигтнээр татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй малын хулгайн 18 хэргийг илрүүлэн шалгаж, мөрдөн байцаалтад шилжүүлж, хэргийн гаралт 12,5 хувиар буурсан.
-Сум орон нутаг, иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа хэрхэн тайлагнаж, хамтарч ажиллаж байна вэ?
-Зөвхөн өнгөрсөн онд нээлттэй өдөрлөг арга хэмжээг 29 удаа зохион байгуулсан. Баянхонгор аймгийн 19 суманд болон Баянхонгор суманд найман удаа, Жаргалант, Бөмбөгөр суманд “Нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд тасаг албад тасгийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилж, 3230 ширхэг гарын авлага тарааж ажилласан. “Нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулсан талаар орон нутгийн “Баянхонгор”, “Хонгор”, “Хөгжлийн ертөнц”, “ТВ10” телевизээр 16 удаагийн нэвтрүүлэг хийж иргэдэд үйл ажиллагааг сурталчилсан. Баянхонгор аймгийн 19 сум, есөн багийн “Түншлэлийн баг” сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, салбарын нийгмийн ажилчид, цагдаагийн байгууллагын алба хаагчид, өрхийн эмч гэсэн хамтын ажиллагааны багийн 180-200 орчим хүн оролцсон “Гэр бүлийн хүчирхийлэл, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” зөвлөгөөнийг өнгөрөгч онд үр дүнтэй зохион байгуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбартай хамтран жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-тэй болж, хохирогч нарт тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
-Орон нутагт сүүлийн үеийн техник хэрэгсэл хэр хүрэлцээтэй байна. Танай аймагт камержуулалтын ажил ямар түвшинд байна?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан Бууцагаан сум дахь Цагдаагийн хяналтын пост, Баянхонгор сумыг камержуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Манай Цагдаагийн газар нь 2013-2016 оны хооронд аймгийн ИТХ, Засаг даргад удаа дараа хүсэлт уламжлан хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, Баянхонгор сумын хэмжээнд 26 цэгт 47 хяналтын камерыг суурилуулж үйл ажиллагаандаа ашиглаж байна. Баянхонгор аймгийн 17 суманд нийт 70 ширхэг хяналтыг камерыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдүүлэн үйл ажиллагаандаа ашигладаг. Хяналтын камер ашиглалтад орсноос хойш 2013-2016 онд 27 гэмт хэрэг, 53 зам тээврийн осол, 673 хэв журмын болон хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчлүүдийг камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцсон. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2013 оны 148 тоот тогтоол гаргуулан аж ахуйн нэгж, байгууллагуудыг камержуулах ажлыг зохион байгуулснаар аймгийн хэмжээнд 15 сум, Баянхонгор сумын 223 аж ахуйн нэгж, байгууллага хяналтын камертай болсон.
-Он гарсаар ямар ажлыг амжуулсан бэ. Сүүлийн үеийн мэдээллээр ярилцлагаа өндөрлөе.
-2017 оны нэгдүгээр улиралд аймгийн хэмжээнд нийт 110 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 нэгжээр буюу 32,5 хувиар өссөн. Хэргийн илрүүлэлт 73,7 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 20,4 пунктээр өссөн. Хэргийн гаралт 7 суманд буурч, найман суманд өсөж, хоёр суманд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн найман арга хэмжээг зохион явууллаа.
2017 оны дөрөвдүгээр сард Баянхонгор, Говь-Алтай аймгийг холбосон улсын чанартай зам баригдах гэж байгаатай холбогдуулан Бууцагаан сумын Байдрагийн гүүрний орчимд Замын цагдаагийн тасгийн байнгын пост бариулахаар аймгийн Засаг дарга, Хууль зүйн сайдтай байгуулсан гэрээ болон аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тус тус тусгагдсан. ШШГЕГ-ын харьяа “Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газар”-т жил бүр 10-16 иргэнийг хамруулж, Төрийн байгууллагуудын батлан даалтад өгч, ажилтай, орлоготой байлгах зэр

2017 оны дөрөвдүгээр сард Баянхонгор, Говь-Алтай аймгийг холбосон улсын чанартай зам баригдах гэж байгаатай холбогдуулан Бууцагаан сумын Байдрагийн гүүрний орчимд Замын цагдаагийн тасгийн байнгын пост бариулахаар аймгийн Засаг дарга, Хууль зүйн сайдтай байгуулсан гэрээ болон аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тус тус тусгагдсан. ШШГЕГ-ын харьяа “Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх газар”-т жил бүр 10-16 иргэнийг хамруулж, Төрийн байгууллагуудын батлан даалтад өгч, ажилтай, орлоготой байлгах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулсан.
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдох, түүнд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах ажилд сурагчдын эцэг, эхийг татан оролцуулах зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 115 дугаар тогтоолоор “Сургуулийн цагдаа” эргүүлийн ажиллах журмыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна. “Сургууль орчмын аюулгүй бүс” гэрлэн дохио, хурд сааруулагч, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэгээг суурилуулснаар хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчил тухайн сургуулийн орчимд бүртгэгдээгүй.
Танд ажлын амжилт хүсье.
эг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулсан.