en

Г.ТҮМЭННАСАН: МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ НЭРЭМЖИТ БАЙГУУЛЛАГА БОЛСОН

2017-04-07 00:00:00
1913

Г.Түмэннасан: Монголын Цагдаагийн түүхэн дэх анхны нэрэмжит байгууллага болсон.

Цагдаагийн Ерөнхий газраас цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотноо болж байна. Энэ үйл ажиллагаанд  оролцож буй Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Түмэннасантай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн жил бүр болдог. Тэгвэл энэ удаагийнх ямар онцлогтой болж байна?

-Төв, орон нутгийн удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн жил бүр болдог. 2017 он цагдаагийн байгууллагын хувьд маш онцлогтой жил. Цагдаагийн байгууллагын тухай хууль нь 1993 оноос эхлээд 2014 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл мөрдөгдсөн. 2014 оноос Цагдаагийн албаны тухай хуультай болсон. Гэхдээ энэ хуулиар цагдаагийн байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан. Тухайлбал, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд цагдаагийн алба хаагчийн иргэдэд шаардлага тавих, орон байр, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийх, бусдын орон байранд нэвтрэн орох, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үндэслэл, журмыг хуульчлаагүй. Дээрх зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хуулиуд нь өнөөдрийг хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын гишүүний түвшинд баталсан эрх зүйн актаар зохицуулагдаж ирсэн.

Иймд цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх болон хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бусад хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аар хэлэлцэн баталж 3 дугаар сарын 02-ны өдрөөс мөрдөж эхлээд байна. Энэ түүхэн үед болж байгаагаараа энэ зөвлөгөөн онцлог юм.

-Та Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод удаагүй байгаа.  Таныг энэ ажлыг хүлээж авахад тус аймагт гэмт хэргийн гаралт ямар байсан бэ?

-Би 1996 онд аймгийнхаа цагдаагийн хэлтэст боловсон хүчний хэрэг хөтлөгч, оператороор орж байсан. Тиймээс Говь-Алтай аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг олон жилийн өмнөөс мэднэ. Говь-Алтай аймаг нь Монгол улсын бусад аймгуудаас гэмт хэргийн гаралт хамгийн багатай, гуравдугаар бүсчлэлийн аймаг. 2016 онд 183 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь 2015 онтой харьцуулахад 27 гэмт хэргээр буурсан, хэргийн илрүүлэлт нэлээд дээгүүр буюу 76,9 хувьтай. Аймаг, сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон тайлан тавих зэрэг албаны ажлаар явж иргэдтэй уулзах үедээ би Алтай нутгийн иргэдийн минь аж төрөх ёс, зан заншилтай холбоотойгоор хэрэг, зөрчил бусад аймагтай харьцуулахад харьцангуй цөөн үйлдэгддэг шүү гээд тэдэнд ярьдаг юм. Ер нь бол их тайван газар.

-Та сая аймгаа гуравдугаар бүсчлэлд хамаардаг гэж хэллээ. Энэ бүсчлэлийг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Хүн амын тоо, гэмт хэргийн гаралтаас шалтгаалаад бүсчилсэн байдаг. Мэдээж Дархан-Уул, Орхон зэрэг хүн ам ихтэй, гэмт хэрэг их гардаг төвлөрсөн том аймгуудтай нийслэлээс алслагдсан, гэмт хэрэг, зөрчил цөөхөн гардаг аймгийг харьцуулж ажлыг нь дүгнэх өрөөсгөл учир бүсийн аймгуудтай нь харьцуулж ажлыг нь дүгнэдэг.

-Өмнөх жилтэй харьцуулахад өнгөрсөн жил гарсан гэмт хэргийг тоо 27-гоор буурсан гэж та ярьсан. Ямар хэрэг хамгийн их гардаг вэ?

- Ер нь бол Говь-Алтай төдийгүй Монгол улсын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг өндөр хувийг эзэлдэг. Сүүлийн жилүүдэд зах зээлийн шилжилтийн үе, улс орны эдийн засгийн хүндрэл, иргэдийн амьжиргааны түвшин буурсан зэргээс болж хулгайлах гэмт хэргийг гаралт нэлээд өссөн. Түүний дараа гарч байгаа хэрэг бол бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэг. Энэ хэрэгтэй шууд хамааралтайгаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өссөн байгаа. Дүгнэлт хийгээд үзэхэд амьдрал хэцүү байна гэсэн хэрнээ ах дүү, садан төрөл, байгууллага хамт олноороо нийлж найрлах, урьд нь монголчуудын мэддэггүй байсан асар олон баяр, ёслолыг иргэд тэмдэглэдэг болсон байна. Үүний цаана архи, согтууруулах ундаа заавал байдаг. Аливаа баярыг иргэд мөөнь зөв боловсон тэмдэглэж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх асуудал учир дутагдалтай байна.

-Өнгөрсөн жил танай аймагт ямар онц ноцтой гэмт хэрэг гарав?

-Онц хүнд, ээдрээ төвөгтэй, ноцтой гэмт хэрэг үйлдэгдээгүй.

-Баруун аймгуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа ямар байна?

-Шинжлэх ухаан, техник, технологи хөгжсөн өнөө үед цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа маш шуурхай болсон. Дорнод аймагт нэг хэрэг үйлдэгдлээ гэхэд тэр хэргийн мэдээлэл Баян-Өлгий аймгийн хамгийн захын сумд шуурхай хүрэх боломжтой. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар  хил залгаа оршиж буй аймгуудын цагдаагийн хүрээг байгуулж, дарга, дэд даргыг нь томилдог юм. Энэхүү бүсийн цагдаагийн хүрээний аймгууд тухайн жил хийх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, цугларалт, зөвлөгөөн, сургалт, урлаг, спортын бүх ажлын төлөвлөгөөтэй ажилладаг. Хамгийн гол нь мэдээлэл солилцох. Аль болох шуурхай хамтран ажиллаж байж гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ, гарсан хэргийг шуурхай илрүүлнэ.

-Малын хулгайн гэмт хэргийн гаралт танай аймагт ямар байна?

- Энэ төрлийн гэмт хэргийн гаралт өндөртэй аймгуудтай харьцуулахад харьцангуй бага. 

-Танай Цагдаагийн газар анх удаагаа түүхэндээ нэрэмжит байгууллага болсон гэсэн. Энэ талаараа?

-Монголын Цагдаагийн түүхэн дэх анхны нэрэмжит байгууллага болсон. Өнгөрсөн гуравдугаар сард энэ чухал шийдвэрийг гаргуулах хүсэлтээ аймгийн Засаг даргад хүргүүлснээр дэмжиж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилсан. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр аймгиййн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолоор нэрэмжит болгосон түүхэн гэж хэлж болох тогтоол гарсан. Учир нь Ж.Авхиа гуай Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд УЦСЕГ-ын дарга, Улсын Ерөнхий Прокурор, Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалуудад ажилласан хүн. Монгол улсын Гавьяат хуульч, шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа генерал Жарантайн Авхиагийн нэрэмжит болсноор цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг өсгөх, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх  чиглэлд том алхам болсон үйл явдал гэж үзэж байгаа. Нэрэмжит болсон учир залуу үедээ эх орноо гэсэн үзлийг төлөвшүүлэх, энэ хүний гавьяат үйлсийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийх их үүрэг манай хамт олонд ногдож байна.

Ю.Дэлгэрмаа  

ШИНЭ МЭДЭЭ
Танилцуулга
Танилцуулга
0
151
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
127
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
253
253
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
253
253
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
253
253
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Ази тивийн аварга шалгаруулах ITF тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг амжилттай оролцлоо

Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
Жагсаал, цуглаан хийх журмын тухай...
253
253
2026/08/12
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 70 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
ЭРЭН ХАЙЖ БАЙНА
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 22 бүртгэгдэж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна
253
253
2026/08/12
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД 2026 ОНЫ ЭХНИЙ 07 САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ
253
253
2026/08/06
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/12
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай
253
253
2026/08/04
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоо барьж, осол гаргасан этгээдийг шалгаж байна
253
253
2026/08/12
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
Эрсдэлээс хүүхдээ хамгаалъя
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 63 иргэний үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/08/12
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлье
253
253
2026/08/12
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал
253
253
2026/08/12
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ
253
253
2026/08/12
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
Таны 102 дугаарт цаг алдалгүй хийсэн нэг дуудлага хүний амь нас, эрүүл мэндийг хамгаална
253
253
2026/08/12
Танилцуулга
Танилцуулга
0
151
2026/08/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
127
2026/08/14
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
111
2026/08/14
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
Хамгаалалт, зохицуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа
0
130
2026/08/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
108
2026/08/14
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
Гэмт хэргийн шинжтэй 3 хэргийг шуурхай илрүүллээ
0
127
2026/08/14
"Жолооны үнэмлэх гаргаж өгнө" хэмээн бусдыг залилжээ
0
119
2026/08/14
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
270
2026/08/12
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулиас...
0
222
2026/08/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
244
2026/08/12
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос