ЗАХИРГААНЫ ХЯНАЛТТАЙ ИРГЭД СУРГАЛТАД ХАМРАГДАВ
2017-03-31 00:00:00
1106
ЗАХИРГААНЫ ХЯНАЛТТАЙ ИРГЭД СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Архангай аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран захиргааны хяналттай иргэдэд сургалт зохион байгуулжээ.
Энэхүү сургалт нь тэднийг нийгэмшүүлэх, шинээр батлагдан хэрэгжиж буй хуулиудыг сурталчилан таниулах, ойлголт өгөх, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Захиргааны хяналтад байгаа иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, ажил олгогч байгууллагын захиалгын дагуу ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах юм байна.