АРХИВЫН АЛБА ХААГЧ, АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ
2017-03-28 00:00:00
1635
АРХИВЫН АЛБА ХААГЧ, АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газраас “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалт зохион байгуулжээ. Сургалтад Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагч, ажилтнууд хамрагдсан байна.
Алба хаагчид хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, баримт бичгийн стандартууд, ангилан төрөлжүүлж хэрэг бүрдүүлэх арга зүй, баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх арга зүйн талаар мэдээлэл авч, Төв архивын болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн архивын үйл ажиллагаатай танилцлаа.
Сургалтад хамрагдсан алба хаагч, ажилтнуудад сертификат олгожээ.