НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төмөр зам дахь Цагдаагийн газраас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр төмөр замчид болон иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хуулийг сурталчилж, хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөв.
Өдөрлөгийн үеэр иргэд, төмөр замчдад эмнэлгийн зөвлөгөө, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн юм.
Мөн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон иргэдэд Ган зам 179 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, Төмөр зам дахь цагдаагийн газрын алба хаагчид бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолт, Сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн үзүүлбэрүүдийг сонирхуулав.
Нээлттэй хаалганы өдөрлөг нь цагдаа-төмөр замчдын хамтын ажиллагааг сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.