КАНАД УЛСЫН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис Канад Улсын хатан хааны морьт цагдаагийн газрын атташе Роберт Ринг, Питер Цуй нарыг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өөрсдийн нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Тэргүүн комиссар Р.Чингис Канад Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд Монгол, БНСУ-ыг хавсран хариуцсан цагдаагийн атташегээр томилогдсон явдалд ноён П.Цуйд баяр хүргэж, сүүлийн 4 жилийн хугацаанд хоёр орны цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан явдалд ноён Роберт Рингд талархал илэрхийллээ.
Уулзалтаар хоёр орны цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ өндөр албан тушаалтнууд оролцсон олон улсын томоохон арга хэмжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын арга хэмжээний талаар хамтран ажиллаж, Монголын цагдаагийн байгууллагын алба хаагч нарт зориулан хамтарсан сургалт зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.