en

ДОТООД ХЯНАЛТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2016-01-12 00:00:00
6396

"Цагдаа" эмхтгэлийнхээ  ДУГААРЫН ЗОЧИН-оор ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан газрын дарга, дэд комиссар Ц.Ням-Очирыг урьлаа.

 

 Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал иргэдийн анхаарлыг улам их татаж байна. Удирдлагын зүгээс бодлогын түвшний ямар арга хэмжээ авч, ажиллаж байна вэ?

Цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүй зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдаж байгаа нь цагдаагийн албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлага, хамт олон алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн байдалд санаа зовниж, тооцоо судалгаа хийж, гэмт хэрэг, зөрчлийг гаргуулахгүй байх, бууруулах талаар бодлогын түвшинд тодорхой ажлуудыг хийж ирсэн. Түүний илрэл нь Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм зэрэг бодлогын бичиг баримтууд, Цагдаагийн албаны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль зэргийг нэрлэж болно. Цагдаагийн албаны тухай хуульд Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж Цагдаагийн албаны тухай хуулийн 13.2-т заасан чиг, үүргийн хүрээнд ажиллах талаар тусгагдсан. Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдох явдал сүүлийн жилүүдэд тоон үзүүлэлтээр буурсан харагдаж байгаа боловч, таслан зогсоогдохгүй байна.

Энэ байдалд ямар дүгнэлт хийж ажиллаж байна вэ?

 Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тушаалаар “Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёлыг дээшлүүлэх дэд хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийг томилон энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан батлуулахаар ажиллаж байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/81 дүгээр тушаалаар “Цагдаагийн байгууллагын соёл” журам боловсруулах ажлын хэсгийг байгуулан, ажлын хэсгийн саналын дагуу “Цагдаагийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарган зарцуулагдах төсөв, санхүүгийн асуудлыг судалж байна.

- Түүнчлэн олон нийтийн газар бусдын эрх чөлөөнд халдсан, алба хаагчид нэгнийхээ болон бусдын аминд халдсан гэмт хэргийн мөрөөр тухай бүр албаны шалгалтыг шуурхай зохион байгуулж, шалтгааныг тогтоож, энэ байдлыг давтан гаргуулахгүй байх талаар нэгжүүдэд зааварчилга, зөвлөмж, ажлын чиглэл өгч биелэлтийг тооцож байна. Хамгийн сүүлд Цагдаагийн Ерөнхий Газрын даргын “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тухай” 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар албан даалгавар гарган нэгжүүдэд хүргүүлээд байна.

 Өмнө нь дагаж мөрдөж байсан дүрэм, журмаасаа илүү ахицтай болж чадсан уу?

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах, алба хаагчдын ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн зөрчлийн талаарх харилцааг Цагдаагийн Ерөнхий Газрын 2010 оны 351 дугаартай тушаалаар батлагдсан “Албаны шалгалт явуулах” /Код-112/ журам, “Цагдаагийн байгууллагын дотоодын хяналт, шалгалтыг зохион байгуулах” /Код-115/ журам, “Санхүүгийн хяналт шалгалт хийх” /Код-116/ журмаар тус тус зохицуулж байсныг хуульд нийцүүлэн Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-ыг батлуулан 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна.

Дотоод хяналт шалгалтын төрлүүдийг /төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж/ тодорхой болгож, шалгалтыг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар явуулж болохоор зохицуулсан.

Албаны шалгалтыг нэгжүүдэд тасаг, хэсгийн дарга түүнээс дээш албан тушаалтан явуулахаар зохицуулсан нь шалгалтыг бодитой, хараат бус байдлаар явуулах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн албаны шалгалт явуулах харъяаллыг тодорхой болгож өгсөн зэрэг ахиц дэвшил гарсан.

 

Алба хаагчидтай холбоотой асуудлуудыг албан тушаалаар нь зааг ялгаатай шалгаж байгаа талаар та сая ярьлаа. Тасгийн дарга, улсын нууцтай холбоотой асуудлуудыг төв дээрээ шалгадаг болсон талаар та тодруулна уу?

 

Цагдаагийн төв байгууллагын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан нэгж нь тасгийн дарга, улсын нууцтай холбоотойгоос гадна

- гүйцэтгэх ажлын тухай хууль, тогтоомж зөрчсөн талаарх

- байгууллага, алба хаагчийн аюулгүй байдалтай холбоотой;

- хүний амь нас хохирсон, ноцтой хор уршиг бий болсон;

- авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой;

- мэдээллийн эх сурвалжийг нууцалсан өргөдөл, гомдолд дурдсан асуудал нь үндэслэлтэй гэж үзсэн бол;

- тасаг, хэлтсийн дарга, түүнээс дээш албан тушаалтантай холбоотой;

- цагдаагийн төв байгууллагын алба хаагчтай холбоотой;

- алба хаагчдаас гаргасан өргөдөл, гомдолд;

- хэд хэдэн алба хаагч холбогдон шалгагдах бол;

- тухайн байгууллага, алба хаагчтай холбоотой удаа дараа өргөдөл, гомдол гарсан;

- хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гарсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчийн сахилга, ёс зүйтэй холбоотой мэдээлэлд;

- шаардлагатай тохиолдолд харьяалал харгалзахгүйгээр цагдаагийн төв байгууллагын удирдлагын шийдвэрээр;

- доод шатны байгууллагаас хийсэн албаны шалгалтын дүнтэй холбоотой гаргасан өргөдөл гомдолыг шаардлагатай тохиолдолд хянан үзэх талаар журамд тусгагдсан байгаа.

 Цагдаагийн алба хаагчид дахин давтан хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Зөрчил гаргавал халаад байх юм уу, үе шаттай ямар арга хэмжээ авч ажиллах уу?

Алба хаагчдыг сахилга, ёс зүйн зөрчил дахин гаргахгүй байх, гэмт хэрэг үйлдэхгүй байх, алба хаагч бүр хууль дүрэм, журмыг мөрдөж ажиллаж, шат шатны удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, алдаан дээр суралцах чиглэлээр Хууль зүйн яам, ЦЕГ-аас удаа дараа ажлын чиглэл, албан даалгавар, үүргийг өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

Зөрчил гаргасан алба хаагчид авч байгаа арга хэмжээний хувьд тухайн алба хаагчийн гаргасан зөрчлийн шалтгаан нөхцөл, учруулсан хор уршиг, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулж байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар 1523 зөрчилд 1528 алба хаагч шалгагдсанаас 6 хувь буюу 92 алба хаагчийг цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, 69 хувь буюу 1055 алба хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг бууруулж, 25 хувь буюу 368 алба хаагчид сануулах шийтгэл ногдуулсан.

Цаашид цагдаагийн байгууллагад ялангуяа тусгай ажил мэргэжил шаардсан албан тушаалд анх орох иргэнээс авах сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгож, арга хэлбэрийг өөрчилж, шинэчлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Алба хаагчийн ажил дүгнэх үзүүлэлт ямар байх вэ? Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны хууль дээр зөрчилтэй асуудал гардаг уу?

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-тай Цагдаагийн алба хаагчийн ажлыг үнэлэх журам /код 111/-ыг нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа алба хаагч бүрийн ажил дүгнэх үзүүлэлтийг ажлын байрны тодорхойлолттой нь уялдуулан энэ журмын хавсралтаар баталж, үр дүнгийн гэрээнд нь тусгаж өгсөн юм. Ингэснээр алба хаагчийн хийж гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн гэрээг бодитой дүгнэх, түүний мөрөөр авч хэрэгжүүлэх урамшууллын арга хэмжээнд бүрэн хамруулах ач холбогдолтой юм.

Мөн үр дүнгийн гэрээг дүгнэхдээ алба хаагчийн сахилга, ёс зүй, харилцааны соёл, ажил хэрэгч байдал, албандаа хандах хандлагыг харгалзах үзүүлэлт болгохоор журамласан. Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны хуультай зөрчилтэй асуудал байхгүй.

Шинэ дүрэм, журам батлуулах ажил ямар түвшинд байна вэ?

Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-д нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/94 дүгээр тушаалаар Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дүрмийг шинэчлэн  баталсан.

Ер нь цагдаагийн алба хаагчдын сахилгын зөрчил дээр ямар судалгаа хийж, үр дүн, авах арга хэмжээг хэрхэн тооцож ажилладаг вэ?

Цагдаагийн алба хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагын байдлыг бодитой тодорхойлж, дүн шинжилгээ хийх, шалтгаан нөхцөлийг тогтоох, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, зөвлөмжийг боловсруулах зорилгоор ЦЕГ-ын дэд даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаар тушаалаар “Алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлийн төрөл, хэлбэр, бүртгэгдэж, шийдвэрлэгдсэн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийх дүгнэлт гаргах” ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг 2012-2015 оны эхний хагас жилийн байдлаар алба хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагын байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зөрчил, дутагдлын шалтгаан, нөхцлийг тогтоох, тэдгээрт суурилан алба хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүний нөлөөгөөр гарсан үр дүнг сахилгын байдлын өөрчлөлт хөдөлгөөнд үндэслэн тодорхойлох зорилттой ажиллуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд “Сахилгын шийтгэл ногдуулах /код-914/ журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, сахилгын мэдээний хүснэгт /ЦБҮАЖ №914.51а/, сахилгын мэдээ гаргах аргачлал /ЦБҮАЖ №914.51б/, сахилга, ёс зүйн байдлын үнэлгээ /ЦБҮАЖ №914.52а/-г ЦЕГ-ын даргын 2015 оны А/79 дүгээр тушаалаар баталж, нэгжүүдэд хүргүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хамгийн гол үр дүн нь юу вэ?  

Нэгжийн дарга өөрийн хариуцсан алба хаагчдаас үйлдсэн сахилга, ёс зүйн зөрчлийг илрүүлж, сахилгын шийтгэл ногдуулсан бол тухайн байгууллагын дотоод хяналтаар илрүүлсэн зөрчилд тооцож, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодитой хэрэгжүүлсэн гэж үзэж оноог нэмж үнэлнэ. Гадны хяналтаар /Дотоод хяналт аюулгүй байдлын нэгжийн хяналт, Улаанбаатар цагдаагийн хүрээний ёс журмын хяналт, албаны шалгалт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, иргэд, байгууллагын мэдээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан нийтлэл, мэдээлэл, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл/ илэрч байгаа зөрчлийн тоог тухайн байгууллагын сахилга, ёс зүйн байдлын үнэлгээнээс хасаж тооцохоор журамд тусгаж өгсөн явдал.

 Цагдаагийн алба хаагчдын аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?

Цагдаагийн байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах журмыг “ЦБҮАЖ код-113”-д зааж өгсөн байдаг. Журмыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагаас 2015 онд “Байгууллага, алба хаагчийн аюулгүй аюулгүй байдлыг хангах ажлыг шинэ шатанд хүргэх” гэсэн зорилтыг дэвшүүлж, зорилтын хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал:

- Цагдаагийн албаны тухай хуулийн 14.1.6-д “Цагдаагийн төв байгууллагын дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь алба хаагч, ажилтны аюулгүй байдлыг хангах, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй” гэж заасан байна. Орчин үеийн дэвшилтэт тусгай хэрэгслээр алба хаагчдыг бүрэн хангаж, ажил үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах ажлыг үе шаттай зохион байгуулж алба хаагчийн үүргээ биелүүлэх нөхцлийг хангах зорилгоор “агсамж” буюу үүрэг гүйцэтгэх үедээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах тусгай хэрэгслийг энэ оны 2 дугаар улирлаас эхлэн олгож, агсамжийг хэрэглэх хэрэгжилтийг хангах ажлыг тогтмол зохион байгуулж байна.

- Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний газар, хэлтсийн аюулгүй байдлын эрсдлийг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгч, аюулгүй байдлыг хангах ажлыг боловсронгуй болгох, аливаа учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх,  хэлэлцүүлэг зохион байгуулсан.

- Эрсдэл бүхий ажлын байрны судалгааг гаргаж, эрсдлийг бууруулах, байгууллагын аюулгүй байдлыг хангах талаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд үүрэг, ажлын чиглэл, заварчилга, зөвлөмжийг өгч биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байна.

- Мөн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, нэгдсэн мэдээллийн сантай болох зорилгоор Аюулгүй байдлын цахим сангийн программ хангамжийг боловсруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Эхний 10 сарын байдлаар цагдаагийн алба хаагчдын сахилга ёс зүйн зөрчилтэй асуудлууд хэр их гарав. Хэрхэн хянаж шийдвэрлэсэн бэ? Тодорхой тоо баримт дурьдана уу?

Эхний 10 сарын байдлаар эрүүгийн 23 хэрэгт 27 алба хаагч холбогдон шалгагдсаны 14 нь офицер, 13 нь ахлагч байна. Үүнээс 5 алба хаагч ЭБШХ-ийн 208.1.1, 208.1.2-д заасан үндэслэлээр, 3 алба хаагч Өршөөлийн тухай хуулиар хэрэгсэхгүй болж, 2 алба хаагч торгох ялаар шийтгүүлсэн байна.

Сахилга, ёс зүйн 1523 зөрчилд 1528 алба хаагч шийтгэл хүлээсний 883 буюу 57,8 хувь нь офицер, 626 буюу 41 хувь нь ахлагч, 19 буюу 1,2 хувь нь энгийн алба хаагч байна.

Урд оны мөн үетэй харьцуулбал сахилгын зөрчил 277, шийтгэл хүлээсэн алба хаагч 275 нэгжээр тус тус буурсан байна.

 

ДОТООД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАР

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
48
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
44
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
253
253
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
253
253
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
253
253
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
253
253
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
253
253
2026/10/22
"Вангуард" төслийн хүрээнд Интерполын Азийн бүс нутгууд дунд "DEEPFAKES" аян эхэллээ
253
253
2026/10/22
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
253
253
2026/10/22
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
Алба хаагчдыг давтан мэргэшүүлэх сургалт эхэллээ
253
253
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/20
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоолоо
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/20
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/10/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
48
2026/10/23
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
Монгол Улсын Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл...
0
44
2026/10/23
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
Хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрх, жендэрийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж өндөрлөлөө
0
102
2026/10/22
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
113
2026/10/22
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиас...
0
93
2026/10/22
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
Дэлхийн ёс зүйн өдрийн мэнд хүргэе
0
89
2026/10/22
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Удирдах албан тушаалд шинээр дэвшин томилогдсон алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт эхэллээ
0
91
2026/10/22
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
0
454
2026/10/21
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
Хоногийн хугацаанд 780 зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна
0
105
2026/10/22
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиас...
0
95
2026/10/22
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос