ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ
2015-09-07 01:00:00
3014
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ
ЦЕГ-ын УДИРДЛАГУУД ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БАГИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЭЭЛЖИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
ЦЕГ-ын удирдлагууд Өмнөд Судан Улсад НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны 4-р ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд оролцон үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагч нарт шагнал гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ЭНХИЙН ТӨЛӨӨ" медаль, ЦЕГ-ын тушаалаар "Хүндэт жуух бичиг"-ээр шагналаа. Энэ үеэр Хан-Уул дүүрэг дахь цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Баасанжаргал цагдаагийн байгууллагын алба хаагчдын талаарх товч мэдээллийг танилцууллаа.