ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
2015-07-11 01:00:00
5013
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт бүрэлдэхүүн гарган ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Үүний үр дүнд Төв цэнгэлдэх орчимд гэмт хэрэг гарахад иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, зөрчил дутагдлыг халуун цэг дээр нь илрүүлэх боломжтой.
Мөн Олон нийтийн цагдаа, Оюутан цагдаа нар ажиллаж гадаадын иргэдийг наадмын маршрут шаардлагатай мэдээллээр хангахад туслаж, олон нийтийн цагдаа иргэдэд мэдээлэл өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэх зэрэг олон төрлийн үйл ажиллагаа өрнүүлснээр гэмт хэргийг таслан зогсоох, урдьчилан сэргийлэх үр дүнтэй гэж бидэнд мэдээллээ.