МОНГОЛ ЦАГДАА-2015 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.
2015-05-06 01:00:00
2815
МОНГОЛ ЦАГДАА-2015 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.
Цагдаагийн байгууллагын энэ оны спортын үйл ажиллагааны нээлт сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. “Буянт-Ухаа” спорт цогцолборт энэ сарын 6-7-ны өдрүүдэд үргэлжлэх “Монгол цагдаа-2015” тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын 44 газар, хэлтэс, албаны 68 баг хурд, хүч сорьж байна.
ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь сагсан бөмбөгийн шинэ дүрмээр зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.
Цагдаагийн байгууллагын алба хаагчдын спортын арга хэмжээ ирэх намрыг хүртэл 15 төрлийн уралдаан, тэмцээнээр үргэлжилж, аваргуудаа тодруулах юм.