СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-р ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
2015-02-11 00:00:00
3055
ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МАШИНЫ ЭД ЗҮЙЛСИЙГ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ.
- Өвлийн улирал болсонтой холбогдуулан иргэдийн харуул хамгаалалтгүй байгаа машины эд зүйлс хучлага бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг өссөн юм.
- Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.
- Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
- Тээврийн хэрэгсэл ашиглан таксинд явах нэрийдлээх хүүхдүүдийн хулгайлсан зүйлийг хямд үнээр зарж борлуулсан 10 гаруй үйлдлээ хүлээгээд байгаа юм. Иймээс иргэд та бүхэн өөрсдийн эд хөрөнгөндөө болон хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ээрээ онцолж байна