ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

2014 ОНЫ 10 ДУГААР САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТАД ОРОХООР ТӨВ, ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН СУДАЛГААНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

2014.09.30                                                                                             Улаанбаатар хот 

1. Мэргэшлийн шалгалтын судалгаанд хамрагдсан, зарласан ажлын байранд тавигдах ерөнхий ба тусгай шаардлага хангах иргэдийг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр /Даваа гараг/-ийн 09.00-17.00 цагт Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газар /Хуучнаар Нийгмийн хэв журам хамгаалах газар/-т явагдах нэгдсэн бүртгэлд бүртгэж, шалгалтад орох эрх олгоно. Иргэд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Хаяг: Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, Их тойруу “Цагдаа-хотхон”

2. Бүртгэлд хамрагдах иргэд эрүүл мэндийн шинжилгээ /ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, элэгний В С вирус, сүрьеэгийн шинжилгээ /цээжний жижиг зураг-флюр/-ний бичиг, бүртгэлийн хураамж, өөрийн фото зураг \3х4 хэмжээний\ 2 хувийг авчирна.

3. Нэгдсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр /Даваа гараг/-ийн 17.00 цагаас “Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалт авах журам” болон шалгалттай холбогдох бусад асуудлаар семинар /зааварчилга/ өгнө.

4. Шалгалтад орох иргэд өөрийн тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

5. Шалгалттай холбогдох зардлыг иргэн өөрөө хариуцана.

6. Шалгалтад ашиглах материал:
• “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилын хураамж”., 2013, УБ.
• Монгол Улсын Үндсэн хууль. 1992
• Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль. 2000 он
• Төрийн албаны тухай хууль. 2002
• Хөдөлмөрийн тухай хууль. 1999
• Захиргааны хариуцлагын тухай хууль. 1993 он
• УИХ-ын тухай хууль. 2006 он
• Засгийн газрын тухай хууль. 1993 он
• Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль.
2006 он
• Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль. 1995 он
• Нийгмийн даатгалын тухай хууль.1994 он
• Нийгмийн халамжийн тухай хууль. 2005 он
• Төсвийн тухай хууль. 2002 он
• Цагдаагийн албаны тухай хууль. 2013 он
• Төрийн нууцын тухай хууль. 1995 он
• Байгууллагын нууцын тухай хууль. 1995 он
• Хувь хүний нууцын тухай хууль. 1995 он
• Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 2002 он
• Төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа бусад хууль тогтоомжууд.

ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ

Хүний нөөцийн Сул орон тооны зар
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос