СҮЛД ЧУУЛГАНЫ ТҮҮХЭН ЗАМНАЛ
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны сайдын 1936 оны 125 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд “Цагдан сэргийлэх клуб” байгуулагдсанаар цагдаагийн байгууллагад урлагийн нэгж бий болсоноос хойш Цагдаагийн ерөнхий газрын даргын 1991 оны Б110 дугаар тушаалаар “Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг”-ийг байгуулж улмаар 2017 оны А/55 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд чуулга” нэршилтэйгээр шинэчлэн байгуулагдсан түүхтэй.
ЦЕГ-ын даргын 2022 оны А/53 тоот тушаалаар тус чуулгын бүтэц, орон тоо, цол цалингийн зэрэглэлийг шинээр батлан захиргааны удирдлагын тасаг, цагдаагийн музей, дууны хэсэг, хөгжмийн хэсэг, бүжгийн хэсэг гэсэн бүтэцтэйгээр Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт харьяалагдан ажил үүргээ гүйцэтгэдэг.
Сүлд чуулга нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид тэдний гэр бүл, олон нийтэд урлаг соёлын үйлчилгээ үзүүлэх, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
МУСТА С.Галсанцэдэнгийн нэрэмжит дууны хэсэг нь дуулаачийн багш, дууны хэсгийн ахлагч, концертмейстр, 8 дуучинтай, МУСТА, хошууч Г. Нямжавын нэрэмжит “The World Police Band Concert Аssociation” буюу Дэлхийн цагдаагийн хөгжмийн холбооны гишүүн үлээвэр хөгжмийн хэсэг нь “Онгод” пост-этник, “Royal Arte” цахилгаан хөгжмийн хамтлагтай ерөнхий удирдаач, хөгжмийн багш удирдаач, 21 хөгжимчинтэй, МУГЖ Д.Ламжавын нэрэмжит бүжгийн хэсэг нь бүжгийн багш, бүжгийн хэсгийн ахлагч, 10 бүжигчинтэй ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд “Хэн сайн дуулах вэ” цахим дууны уралдаан, МУСГЗ, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн агсны нэрэмжит "Монгол минь амгалан байна" дууны анхдугаар уралдааныг “Л.Гаваасүрэн сан”-тай хамтран зохион байгуулж, 45 анги, байгууллагын 100 гаруй алба хаагч оролцож, шилдгүүдийг шалгаруулсан. Чуулгын урын санг нэмэгдүүлэх зорилгоор “Дууны шүлгийн уралдаан”, “Дууны шилмэл аялгуу”, “Цагдаа марш”, “Шинэ уран бүтээл, шилдэг уран бүтээлч-2023” зэрэг уралдаан, тэмцээнүүдийг явуулж дууны шүлгийн урын санг 47 шүлэг, дууны урын санг 15 бүтээл, хөгжмийн урын санг цагдаагийн 10 маршаар баяжуулан үйл ажиллагаандаа ашиглаж байна. Соёлын яамнаас зохион байгуулсан “Соёлын цаг”, “Соёлын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 2000 орчим иргэнд 11 удаагийн урлагийн тоглолт хийж, Сүхбаатар, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн нийт 30 суманд явагдсан арга хэмжээнд чуулгын уран бүтээлчид оролцож ажиллаа. Тайлангийн хугацаанд “Халил”, “Жаргалтайн дэлгэр Монгол”, “Эрхэм төрийн тамгат баатрууд”, “Сонгодог агаар ”, “Хамгаалан сахисан голомт”, Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101, Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, зэрэг бүрэн хэмжээний тоглолтуудыг алба хаагч, иргэдэд зориулан шинэ хэлбэр агуулгаар найруулан 23 удаа тоглосон байна. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны туг, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, “Цагдаагийн тангараг” давтах ёслолын арга хэмжээнд чуулгын уран бүтээлчид 21 аймаг, алсын 3 дүүрэгт уран бүтээлийн тоглолт зохион байгуулсан.
2022, 2023 онуудад “Дэлхийн цирк Монголд”, “Bravo I”, “Bravo II circus” олон улсын циркийн тоглолтод тус чуулгын үлээвэр найрал хөгжмийн оркестор 50 гаруй удаагийн тоглолтод амжилттай оролцож 75 мянга гаруй хүнд цагдаагийн байгууллагыг сурталчилсан. Сүүлийн 4 жилийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулсан томоохон хэмжээний бүжгийн уралдаануудаас 5 тэргүүн байр, 5 дэд байр, 1 тусгай байр, дуулаачийн уралдаануудаас 2 тэргүүн байр, 2 дэд байр, 2 тусгай байр, хөгжимчдийн уралдаанд 1 тэргүүн байр, 1 гуравдугаар байрын шагналыг аваад байна. Мөн 2020-2023 онд ОХУ-д 4, БНХАУ-д 2, БНСУ-д 2, Япон улсад 1, Гүрж улсад 1, Азербайджан улсад 2, Испан улсад 1 алба хаагч олон улсын уралдаанд амжилттай оролцож, бүжгийн төрөлд тэргүүн байр 1, дэд байр 1, 4 дүгээр байр 1, дууны төрлөөр тэргүүн байр 1, гуравдугаар байр 2, "Дуурийн шилдэг эрэгтэй дүр", “Шилдэг залуу дуучин”-аар 1 алба хаагч тус тус шалгарч оролцлоо. МУ-ын Соёлын яамнаас 4 жил тутамд төв болон орон нутгийн дуу, бүжгийн чуулгуудын дунд явуулдаг “Шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах” уралдаанд “Хамгаалан сахисан голомт” уран бүтээлээр оролцож гуравдугаар байрт шалгарсан амжилттай байна. Тус чуулгаас 21 аймаг 9 дүүргийн цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад хүрэлцэн очиж “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөг, урлагийн тоглолт, цэнгээнт бүжгийн тэмцээн, орон нутгийн төр захиргааны байгууллагын албан хаагчид, цагдаа, дотоодын цэргийн ахмад ажилтнууд тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх ажил зохион байгуулж ирсэн.