2015 оны 4 дүгээр сард Цагдаагийн байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдлын мэдээ

 

Нэг. Иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллага,

албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын

шийдвэрлэлтийн талаар

            Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн албан тушаалтанд  2015 оны эхний 4 сард иргэд, байгууллагаас 3090 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 162 нэгж буюу 5.4 хувиар буурсан байна.

            Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 210 буюу 6.8 хувь нь санал, 2843 буюу 92.0 хувь нь өргөдөл, 37 буюу 1.2 хувь нь гомдол  байна.

          Өргөдөл, гомдлыг утгаар нь авч үзвэл: 459 буюу 15.0 хувь нь ажилд орох, суралцахыг хүссэн, 117 буюу 4.0 хувь нь ажилд дахин орохыг хүссэн, 696 буюу 23.0 хувь нь ажил өөрчлөх, шилжихийг хүссэн, 866 буюу 28.0 хувь нь захиргааны чөлөө хүссэн, 140 буюу 5.0 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн, 811 буюу 25.0 хувь нь бусад өргөдөл гомдол байна.

          Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 3051  буюу 98.7 хувийг шийдвэрлэж, 39 буюу 1.3 хувийн өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Хоёр. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад иргэд, байгууллагаас

ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн талаар

            2015 оны эхний 4 сард Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад  иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас 294 өргөдөл, гомдол ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 нэгж буюу 20.4 хувиар буурсан байна.

            Нийт хүлээн авсан өргөдөл, гомдлын 280 буюу 95.2 хувь нь өргөдөл, 14 буюу 4.8 хувь нь гомдол  байна.

Иргэд, байгууллагаас цагдаагийн албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг утгаар нь авч үзвэл:  15 буюу 5.1 хувь нь ажилд орох суралцахыг хүссэн, 38 буюу 12.9 хувь нь ажилд дахин орохыг хүссэн, 62 буюу 21.1 хувь нь ажил өөрчлөх, шилжихийг хүссэн, 7 буюу 2.4 хувь нь захиргааны чөлөө хүссэн, 36 буюу 12.2 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн, 136 буюу 46.3 хувь нь бусад өргөдөл, гомдол байна.

Гурав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  “11-11” төвд ирсэн

өргөдөл, гомдол, шүүмжлэл, санал хүсэлтийн талаар

         2015 оны  эхний 4 сарын байдлаар иргэдээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “11-11” төвд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 178 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсний 65 буюу 36.5 хувь нь санал хүсэлт, 70 буюу 39.0 хувь нь гомдол, 32 буюу 17.8 хувь нь талархал, 9 буюу 5.6 хувь нь шүүмжлэл, 2 буюу 1.1 хувь нь өргөдөл байна.

        Иргэдээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “11-11” төвд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдлийг урьд оны мөн үетэй харьцуулахад 37 нэгж буюу 17.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

       Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдлийн 162 буюу 91.0 хувийг шийдвэрлэж, 16 буюу 9.0 хувь нь ажиллагаанд байна.

Дөрөв. Иргэд, байгууллагаас цагдаагийн алба

хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар

       2015 оны эхний 4 сард иргэд, байгууллагаас цагдаагийн алба хаагчтай холбоотой 636 өргөдөл, гомдол хүлээн авч, шалгаснаас 584 буюу 91.8 хувийг барагдуулж, 52 буюу 8.2 хувийн үлдэгдэлтэй байна.

           

 

 

 

Өргөдөл, гомдлын мэдээ
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос