en

Бид цагдаагийн байгууллагадаа эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллаж байгаадаа бахархдаг

2020-07-22 17:35:00
2463

Цагдаагийн цаг наргүй ажилд гэр бүлээрээ зүтгэдэг хос олон. Тэдний төлөөлөл болох ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээн авагч, ахмад Ч.Оюунгэрэл, Техник ашиглалтын хэлтсийн ахлах инженер, ахмад Л.Ганзориг нартай ярилцсан юм.

- Хос залуустаа цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн баяр мэнд хүргэж байна. Та хоёрын  ажил мэргэжлийн онцлогын талаар  яриагаа эхлэе ?

Цагдаагийн ахмад Л.Ганзориг : -Би  Шинжлэх  Ухаан Технологийн Их Сургуулийн  Мэдээлэл, холбоо, технологийн сургууль төгссөн. Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойгоор анх томилогдон орж байлаа. Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн I, II хэлтэст ажиллаж байгаад Шуурхай удирдлагын төвдөө сүлжээний инженерээр шилжин ирсэн. Манай байгууллага иргэд, аж ахуй нэгжүүдээс гал түймэр, гамшиг осол, яаралтай түргэн тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авах чиглэлээр ажиллаж, технологийн олон чухал дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Үйлдвэржилтийн эрин үеийг дагаад инженерүүдээс өндөр мэдлэг чадвар шаардсан технологиуд бий болсонтой уялдуулан манай төв ч алба хаагчдынхаа ажиллах нөхцөл бололцоог сайжруулахын тулд мэдээлэл хүлээн авагч нарынхаа шугамын тоог нэмэх, дүүргүүдэд суурилуулсан камерын хяналтын системийг цагдаагийн байгууллагад төвлөрүүлэх зэрэг ажил хийж байна. Мөн “Ковид-19” өвчнөөс шалтгаалан тусгаарлах байруудын гадна камер байрлуулах, тэдгээрийг Цагдаагийн ерөнхий газрын  төв штабт холбох зэрэг ажлыг үргэлжүүлэн хэрэгжүүлж ирлээ.

Цагдаагийн ахмад Ч.Оюунгэрэл: -Би Шуурхай удирдлагын төвийг анх байгуулагдахад ажилд орсон. Энэ жил манай төвийн 10 жилийн ой болж байна. ХААИС-ийн математик программ хангамжийн ангийг төгсөөд энд ажилд орсон доо. Ханьтайгаа 2013 онд байгууллагынхаа шинэ жилийн баяраар танилцаж байлаа. Манай төвийнхөн яарсан, бухимдаж сандарсан иргэдийн гомдол, мэдээлэл, дуудлагыг хүлээн авч холбогдох нэгжүүдэд дамжуулдаг. Түүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мессежээр дуудлага хүлээн авч байгаа. Дуудлага, мэдээллийг нь нэгжүүд рүү яаралтай дамжуулаад иргэдээс “баярлалаа” гэсэн үг сонсоход урамтай. Манай иргэд хаяг, байршлаа тодорхой хэлж мэдэхгүй байх нь цөөнгүй. Тийм дуудлага хүлээн авахад л хамгийн хэцүү. Дуудлага өгсөн иргэнтэй болзох цэг гэж байдаг ч тэрийг ч олохгүй хүн олон.

-Цагдаагийн байгууллага техник, технологийн өргөтгөл, шинэчлэл хийж байгааг жирийн иргэд тэр бүр мэддэггүй. Гэсэн хэдий ч иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлж, дуудлагад нь цаг алдалгүй очиж буй нь үүний илрэл гэж хэлж болох уу?

Цагдаагийн ахмад Л.Ганзориг: -2019 онд манай цагдаагийн байгууллагад олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор утасгүй сүлжээний өргөтгөл хийж, энэ нь Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 50 хувийг хамарсан. Энэ сүлжээгээр дамжуулан Улаанбаатар хотын хаа нэгтээ хяналтын камер тавих шаардлага гарахад зөөврийнхийг суурилуулж, Цагдаагийг ерөнхий газрын  төв штабтай холбон, хянах боломжоор хангасан. Манай албаны удирдлага инженерүүдийнхээ саналыг сонсож, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг юм. 2019 онд Үндэсний их баяр наадмаар камерын ухаалаг систем туршсаны үр дүнд сан үүсгэж, түүн дээрээ эрэн сурвалжилж буй төөрсөн хүний зургийг оруулан царайгаар, хувцасны өнгөөр таних зэрэг ажлыг туршиж удирдлагаасаа өндөр үнэлэлт авч байлаа. Энэ туршилтын үр дүнд нийслэлийн ЗДТГ-аас “Ухаалаг хот” ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Удахгүй томоохон үр дүн гарна гэж бодож байна.

Цагдаагийн алба хаагчдынхаа шуурхай байдлыг хангах зорилгоор Монголын цахилгаан холбоо компанитай хамтран 7019... гэсэн нэгдсэн дугаарынхаа сүүлийн дөрвөн орныг хийгээд хоорондоо үнэгүй ярих дотуур холбооны шинэ үеийн технологи боловсруулсан нь хамт олны талархлыг хүлээсэн.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын харьяа Мэдээлэл технологийн газартай хамтарч, дүүргүүдийн хороо хариуцсан 154 хэсгийн байцаагчийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбож, мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдэд шуурхай үйлчлэх, нөхцөл боломжоор хангасан байгаа. Үүгээр зогсохгүй 310 сум, суурин, өртөөний хэсгийн төлөөлөгч нарыг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг санаачлан, зохион байгуулсан нь цагдаагийн алба хаагчийн цаг зав, зардал мөнгийг хэмнэсэн чухал ажил боллоо. Энэ бүхэнд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Алба хаагч нар маань хэмнэсэн зардлаа гэмт хэрэг мөрдөх, илрүүлэхэд зарцуулж буйг нь сонсоход сайхан байдаг юм.

Цагдаагийн ерөнхий газар хэмээх энэ том байгууллагыг шуурхай холбоогоор хангах, Мэдээлэл, технологийн төвөөсөө нэвтрүүлж байгаа программ хангамжуудыг нэгж байгууллагуудад үндсэн сүлжээний дэд бүтцийг хариуцан ажилладаг инженерийн ажил маш хариуцлагатай. Миний гаргасан нэг алдаанаас болж цагдаагийн байгууллага иргэдэд шуурхай үйлчлэхгүй, хяналтын камерын систем доголдож, түүнээс шалтгаалан гэмт хэрэг зөрчил, хулгай дээрэм гарах вий гэдгийг ямагт ухамсарлан хичээж ажилладаг.

Цагдаагийн ахмад Ч.Оюунгэрэл: -Манай Шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээж авдаг шугам анх байгуулагдах үед дөрөв байсан бол одоо есөн шугамтай болж өргөжсөн. Ингэснээр иргэдэд илүү хурдан шуурхай үйлчилж байна гэсэн үг. Нөхөр минь цагдаагийн байгууллагын техникийн шинэчлэлийн ид үед цаг завгүй ажиллаж, хувь нэмрээ оруулж байгаа нь бахархмаар санагддаг.

-Цагдаагийн байгууллагын ажил цаг наргүй шүү дээ. Нэг нь ээлжтэй байхад нөгөөх нь дуудагдах тохиолдол цөөнгүй гардаг биз. Шантрах үе гардаг уу?

Цагдаагийн ахмад Л.Ганзориг: -Цагдаагийн байгууллагад инженерээр ажиллана гэдэг мэргэжлийн ур чадвараас гадна сахилга, ёс зүй, хүмүүжил, тэр ч байтугай бие бялдрын бэлэн байдал хүртэл шаарддаг онцгой алба. Шантарч олон зүйл  бодож байсан удаагүй ээ. Цагдаагийн байгууллагад тууштай ажиллах урам зориг, дадлага чадвар олгосон удирдлагууд, ахлах албан тушаалтнууддаа баярлаж явдаг.

Цагдаагийн ахмад Ч.Оюунгэрэл: -Гэр бүлийн хүн минь техникийн шинэчлэлийн үед завгүй ажиллаж байгаа. Намайг ээлжтэй, нөхөр минь томилолттой, яаралтай ажил гарлаа гэж дуудагдсан үед хоёр талын аав ээж, ах дүү нар маань үргэлж тусалдаг юм. Дүрэмт хувцсаа өмсөөд хүүхдүүдээ тэврээд явж байхад үнэхээр аз жаргалтай. Хоёулаа бие биенийхээ ажил мэргэжлийг ойлгодог болохоор сайхан шүү.

Энэ дашрамд, цагдаагийн байгуулагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, удирдлага, одоо мөр зэрэгцэн ажиллаж, байгууллагынхаа нэгэн үеийн түүхийг бичилцэн яваа залуустаа түүхт 99, Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулагдсаны 10 жилийн ойн мэндийг хувийн болон гэр бүлийнхээ өмнөөс хүргэж, ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Бэлтгэсэн: Г.Равжаа

ШИНЭ МЭДЭЭ
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
0
343
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
0
257
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
"Байшин барьж өгнө" гэж хэлээд 58 сая төгрөгийг нь залилжээ
253
253
2026/08/31
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр 31 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 15 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүллээ

“Гудамж хяналт
“Гудамж хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 95 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!
253
253
2026/08/31
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
Архидан согтуурсан үедээ бусдын хоолойг зүсэж, зугтжээ
253
253
2026/08/25
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/08/25
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
253
253
2026/08/25
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас...
253
253
2026/08/25
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас..
253
253
2026/08/25
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
253
253
2026/08/25
Монгол Улсын Үндсэн хуулиас...
Монгол Улсын Үндсэн хуулиас...
253
253
2026/08/25
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
Өнхөрч байсан машиныг зогсоох гэж байгаад мөргүүлж бэртжээ
253
253
2026/08/25
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
Зочид буудлуудын орчимд цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/08/25
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
0
343
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
0
257
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
0
447
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
0
631
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
0
479
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
0
282
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
0
278
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
0
267
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
278
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
0
282
2026/08/31
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос