СОР17 хурлын зочид, төлөөлөгчид “Нүүдэлчин” фестивальд оролцлоо
Налайх дүүргийн Тайж хайрханд энэ оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд иргэд, гадаадын зочин, төлөөлөгчид өргөнөөр оролцож байна.
Монголын нүүдэлчин ахуй, уламжлалт зан заншил, өв соёлыг олон улсад сурталчлан таниулах зорилготой тус фестиваль нь нүүдэлчин соёлын үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, улс орнуудын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой.
Өнөөдөр /2026.08.23/ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д оролцож буй 211 зочин, төлөөлөгч, 4100 орчим иргэд "Нүүдэлчин" фестивальд оролцсон.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас гадаадын зочин, төлөөлөгчид, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр алба үүрэг гүйцэтгэж байна.
100 жил