“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
2026-09-02 19:44:00
11
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутагт энэ оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж ажилласан.
Хяналт шалгалтаар тус аймгийн “Хавчиргана” гэх газарт нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байгаа компани нь тухайн газар талбайд үүссэн байсан нуурын усыг Ерөө гол руу удаа дараа цутган /түрж оруулсан/ голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
100 жил