Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад шагнал гардууллаа
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажилллагааны долоодугаар ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэсэн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.09.28/ боллоо.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 18 алба хаагч энхийг сахиулах үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд ирсэн билээ. Алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, Хүндэт жуух бичиг, Дотоодын цэргийн алдар медалиар шагнасныг гардууллаа.
Мөн алба хаагчид үүрэг гүйцэтгэх үедээ хэрэглэж байсан хувцас, хэрэгсэл зэргээсээ Цагдаагийн музейд гардуулж өгсөн юм. Үйл ажиллагааны төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа алба хаагчдад баяр хүргээд, энхийг дэмжих ажиллагаанаас сурч мэдсэн зүйлээ бусад алба хаагчдаа хүргэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм.
Ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нарын албаны хүмүүс оролцлоо.