СУРАГЧДАД СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
СУРАГЧДАД СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн үүрэг ба оролцоо, хуулиа дээдлье” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Тус сургалт хэлэлцүүлэгт аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн цагдаа” бүлгэм, ахлах ангийн сурагчдын төлөөллийг хамруулсан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулжээ.
Мөн “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо, хуулиа дээдлье” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг аймгийн сургуулиудын нийгмийн ажилтан, эцэг, эх, сурагчдыг хамруулан амжилттай явуулсан байна.