АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙНХНИЙ ДУНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2017-02-24 00:00:00
1592
АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙНХНИЙ ДУНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагууд алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг хүлээн авч уулзалт өдөрлөг зохион байгуулжээ. Цагдаагийн алба хаагчдын гэр бүлийнхэнд цагдаагийн байгууллагын зорилт, ажлын зохион байгуулалт болон бусад үйл ажиллагааны талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонссон байна.
Өдөрлөгт оролцсон гэр бүлийнхэн хөгжөөнт, уралдаант тэмцээнээр өрсөлдөж, урлагийн арга хэмжээнд оролцжээ.