ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн газрын атташегийн албатай хамтран “АСЕМ-2016”, “Мэдээллийн дүн шинжилгээ” сэдвээр Эрүүгийн цагдаагийн газарт сургалт зохион байгууллаа.
Энэ сургалтад Эрүүгийн Цагдаагийн Газрын алба хаагчид, Улаанбаатар Хотын Цагдаагийн Газрын Гэмт Хэрэгтэй Тэмцэх газрын хэлтсийн болон хэсгийн дарга, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн Тасгийн дарга зэрэг нийт 51 алба хаагчид дараах сэдвүүдээр зохион байгуулагдсан хичээл, сургалтад хамрагдлаа.
Энэ үеэр томоохон арга хэмжээний үеийн удирдлага, зохион байгуулалт, Олон нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа ба хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, Нисэх буудал дахь /VIP/ зочны аюулгүй байдал, Аюулгүйн бүсэд нэвтрэх хэрэгцээ, шаардлага, Эрсдлийн үнэлгээ, дүгнэлт, Мэдээллийн дүн шинжилгээ зэрэг болно.
Сургалтын явцад алба хаагчид сэдвийн хүрээнд болон Канадын Хатан хааны морьт цагдаагийн газрын арга туршлага, бүтэц зохион байгуулалын талаар харилцан ярилцсан ажил хэрэгч үр дүнтэй сургалт болсон гэж хоёр тал үзсэн юм.