“МОНГОЛ ЦАГДАА-95” ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 38 багийн 500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Энэ удаагийн тэмцээн Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд гэх мэт найман аймгийн 60 шахам тамирчид оролцсоноороо онцлогтой.
Эрэгтэй баг тамирчдаас Хэнтий аймгийн цагдаагийн газрын баг тамирчид тэргүүлсэн бол Улаанбаатар хотын цагдаагийн газар, Ховд аймгийн цагдаагийн газрын багууд удааллаа.
Эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгарч, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын баг тамирчид шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Шилдэг эрэгтэй тэгш тоглогчоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Д.Мөнх-Эрдэнэ, эмэгтэй тэгш тоглогчоор Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Д.Уянга нар шалгарсан юм