ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЭНХИЙГ САХИУЛАХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД АМАР ТАЙВНЫГ САХИУЛАХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙНХЭЭ ДАГУУ ОРОЛЦОХ БОЛЛОО.
Гэрэл зургийг А.Ихсанаа
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх ажиллагаанд оролцох алба хаагчдыг сонгон шалгаруулалтанд бэлтгэх сургалтыг ЦЕГын харьяа Сургалтын төвийн Нарстайн аман дахь Хээрийн хэсэгт 21 хоногийн хугацаатай амжилттай зохион явууллаа.
Сургалтыг Цагдаагийн Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран зохион байгуулж, бүх түвшний цолтой 50 гаруй алба хаагч нар хамрагдлаа.
Сургалтаар англи хэл, сэтгэл судлал, жолоодлогын ур чадвар, галт зэвсэг хэрэглэх ур чадвар зэрэг хичээлүүдийг мэргэжлийн багш нар заажээ. Сургалтанд хамрагдаж тусгай комиссын шалгалтанд тэнцсэн алба хаагчид Энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх болзол хангах юм.
Үүгээрээ монголын цагдаагийн алба хаагчил энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх ажиллагаанд амар тайвныг сахиулах чиг үүргийнхээ дагуу оролцох анхны алба хаагчид болж байгаагаараа онцлогтой