• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 3-Р ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

2015-02-10
БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 3-Р ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын хэмжээнд "Цагаан сар" нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн алба хаагчид нохойт эргүүл гарган гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ханган ажиллаж байна.


Сар шинийн баяр болох дөхөж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул иргэд аж ахуй нэгж албан байгууллагууд мэдэгдэл хүргүүлэн, явган болон нохйт эргүүлээ нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг нутаг дэвсгэрийн судалгааны дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэн, хуваарь гарган ажиллаж байгаа юм.