БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-Р ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА
Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, Баянмонгол сууц өмчлөгчдийн холбоо, Бумбат зүрх харуул хамгаалалтын алба хамтран гурвалсан гэрээ байгуулж ажиллаж байна.
Энэ гэрээг байгуулан ажилласнаар Баянмонгол хорооллын 1830 гаруй оршин суугчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, аж ахуй нэгж байгууллага, олон нийт иргэдийн дэмжлэг авах, иргэдэд хүргэх үйлчилгээ, үйл ажиллагааны чанар үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр сар гаруй хамтран ажилласан нь үр дүнтэй байна гэж иргэд ярьж байлаа.
Гурвалсан гэрээ байгуулан ажилласнаар эд зүйл хулгайд алдагдах, танхайрах, орон байрны хулгай үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлаа замбраагүй хаях, бусдын тээврийн хэрэгслийг удаан цагаар хааж зогсох зэрэг зохисгүй үйлдлүүд буурчээ.
Хорооллыг бүх обьектыг хянах 24н цагийн камерын систем суурилуулан, хамгаалалтын албаны ажилтнууд гурван ээлжээр ажиллаж хяналтыг сайжруулснаар иргэд амар амгалан амьдрах нөхцөл бүрдэж, бусад хорооллуудад жишиг болох үйл ажиллагаа болсон талаар иргэд сэтгэл хангалуун байна